logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Omicron”-ийн эрсдэл энгийн ханиаднаас ялгаагүй болсон, өвчлөгсдийн дийлэнх нь 7-10 хоногт бүрэн эдгэрч байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 12 14:35
    257
    Бямба гарагт БНХАУ-ын хэмжээнд “коронавирус”-ийн халдварын 10 мянга 514 тохиолдол шинээр батлагджээ

    БНХАУ-д цар тахлын хязгаарлалтууд суларч, албаныхан ч COVID-19-ийн эрсдэлийг өмнөх шигээ ноцтойгоор үнэлэх нь багассаныг  тус улсын эрүүл мэндийн салбарын нөлөө бүхий мэргэжилтэн “Omicron” хувилбарын нас баралтын түвшин улирлын томуунаас төдийлөн ялгаагүй хэмээн мэдэгдсэнээс харж болохоор байна.

    “Omicron” хувилбарын нас баралтын түвшин 0.1 хувь байгаа нь энгийн ханиадтай ойролцоогоос гадна уушгийг бараг үрэвсүүлэхгүй байгааг БНХАУ-ын Халдварт өвчин судлалын тэргүүлэх доктор, эрүүл мэндийн бодлогын зөвлөх Жон Наньшань “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Мөн энэ хувилбараар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 7-10 хоногийн дотор бүрэн эдгэрч байгааг онцолсон байна.

    Бямба гарагт тус улсын хэмжээнд “коронавирус”-ийн халдварын 10 мянга 514 тохиолдол бүртгэгдсэн нь баасан гарагийнхаас 20 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Хэдий тийм боловч шинжилгээ өгч буй иргэдийн тоо мөн багассан тул халдварын тоо бодит эсэх нь эргэлзээтэй  байгаа аж.

    Удалгүй баяр ёслолын сар эхэлснээр өргөн хүрээг хамарсан халдварын тархалтын дэгдэлтийн эрсдэл үүсэх тул COVID-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Жон Наньшань анхааруулжээ.

    БНХАУ-ын Цагаан сарын амралт хэдийгээр нэгдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд үргэлжлэх ч багадаа 40 хоногийн турш иргэдийн зорчих хөдөлгөөн татардаггүй нь цар тахлын эсрэг тэмцэлд сорилт болж магадгүй аж.

    Ням гарагт тус улс орон нутгийн иргэдийг халдвараас сэргийлэх үүднээс дүүрэг, хошууны эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг сайжруулах төлөвлөгөө гаргасан байна. 

    Cэтгэгдэл бичих