logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    АХБ: Цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээлд дижитал ур чадвар хамгийн эрэлттэй байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 12 17:00
    254
    "International Data Corporation”-ийн тооцоолсноор 2022 онд Ази-Номхон далайн бүсийн ДНБ-ий 65 хувь нь цахим хэлбэрт шилжихээр байна

    Ази-Номхон далайн бүс эдийн засгийн өсөлтийн хурдаараа бусад бүс нутгуудыг тэргүүлэх болсонтой зэрэгцэн цахимжуулалтын үйл явц нь ч сүүлийн жилүүдэд эрчимтэй үргэлжилж байгаа аж. Хэдийгээр энэхүү хандлага COVID-19-ийн өмнө ч тод ажиглагдаж байсан ч дижитал ур чадвар, мэргэжлийн эрэлтийг огцом нэмэгдүүлэхэд цар тахал гол хөдөлгөгч хүч нь болжээ.

    “International Data Corporation”-ийн тооцоолсноор 2022 онд Ази-Номхон далайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь нь цахим хэлбэрт шилжихээр байгаа аж. Энэхүү өөрчлөлт нь бүхий л салбарын ажиллах хүчнийг анхан, дунд, ахисан түвшний дижитал ур чадвартай болохыг шаардаж байна.

    Азийн Хөгжлийн банк “LinkedIn” компанитай хамтарч БНЭУ, Индонез, Малайз, Филиппиний хөдөлмөрийн зах зээлд судалгаа хийхэд сүүлийн таван жилийн хугацаанд дижитал ур чадварын эрэлт огцом өссөн үр дүн харагджээ. Ялангуяа 2017-2020 онд “LinkedIn” платформ дээр дижитал ур чадвартай горилогсдын ажилд орсон түвшин Ази-Номхон далайн бүсэд жилд дунджаар 9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

    Мөн өнгөрсөн онд ажил олгогчид ажлын 10 байрны наймд нь наад захын дижитал мэдлэгийг ажилд тэнцүүлэх гол шалгуур болгон оруулжээ. Ялангуяа дунд болон ахисан түвшний дижитал ур чадвартай ажилтнууд анхан шатны ур чадвартай ажилтнуудаас харьцангуй илүү эрэлттэй байсныг “LinkedIn”-ийн мэдээллээс харж болохоор байна. 

    Харин программчлалын хувьд дийлэнх ажлын байр, бизнесийн салбаруудад “SQL” болон “Java” хэлний мэдлэгтэй ажилтнууд хамгийн эрэлттэй байгаа ажээ. 

    Cэтгэгдэл бичих