logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ төмрийн хүдрийн үнийн хөөргөдөлтэй тэмцэхийн тулд зах зээлийн хяналтаа чангаруулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 16 11:30
    308
    Сингапурын Хөрөнгийн биржид бямба гарагийн арилжаагаар төмрийн хүдрийн үнэ тонн нь 125.50 ам.доллар болов

    БНХАУ-ын эдийн засгийн гол төлөвлөгч байгууллага болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос сүүлийн саруудад эрс өсөөд буй төмрийн хүдрийн үнэд тавих хяналтаа чангаруулах шийдвэр гаргажээ. 

    Энэ хүрээнд тус байгууллага ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийг хуримтлуулан нөөцөлж үнийг нь хөөргөдөх, мөн үүнтэй холбоотой худал мэдээлэл тараах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох замаар төмрийн хүдрийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах арга хэмжээ авахыг ням гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. 

    394960359-(1).png

    Түүнчлэн цаг хугацааны хувьд хуучирсан, эсвэл буруу ташаа агуулгатай мэдээлэл тараан олон нийтийг төөрөгдүүлж, зах зээлд сөрөг нөлөө үзүүлсэн гэх шалтгаанаар тодорхой хуулийн этгээдүүдийг Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороонд дуудан ирүүлж, асуулга авсныг мэдээлжээ. Мөн компаниудад тайлан мэдээллээ сайтар нягталж, үнийн өсөлтөд нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг анхааруулсан байна. 

    БНХАУ-ын эдийн засаг цар тахлын үеийн доголдлоос сэргэж байгаатай холбогдуулан эрэлт нэмэгдэнэ гэсэн эерэг хүлээлт үүссэнээр төмрийн хүдрийн үнэ сүүлийн саруудад огцом өсөлттэй байв. Сингапурын Хөрөнгийн биржид бямба гарагийн арилжаагаар төмрийн хүдрийн үнэ тонн нь 125.50 ам.доллар болж хаагдсан нь долоодугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 

    Мөн БНХАУ-ын эрх баригчид төмрийн хүдрийн үнэд тавих хяналтаа урт хугацаанд бэхжүүлэхийн тулд тус улсын ган үйлдвэрлэлийн хамгийн том 20 компанийн нэрийн өмнөөс худалдан авалт хийдэг болохоор зорьж байгаа юм байна.

    Cэтгэгдэл бичих