logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Тэрбумтан Гаутам Адани хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 3 дугаарт бичигдсэн анхны Ази хүн болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 30 15:17
    179
    2022 онд Гаутам Аданийн хөрөнгө 60.9 тэрбум ам.доллароор нэмэгджээ

    БНЭУ-ын тэрбумтан Гаутам Адани нийт хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт бичигдсэн анхны ази хүн боллоо.

    Зөвхөн 2022 онд л гэхэд түүний хөрөнгө 60.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Харин өнөөдөр түүний хөрөнгийн хэмжээ 137.4 тэрбум ам.доллар хүрснээр “Bloomberg Billionaire Index”-д Францын тэрбумтан Бернар Арног гүйцэж, Илон Маск, Жефф Безос нарын ард бичигдэж байна.

    Өдгөө 60 настай Гаутам Аданигийн үүсгэн байгуулсан “Adani Group” анх нүүрсийг боомт руу тээвэрлэх бизнесээр гараагаа эхэлж байсан бол сүүлийн жилүүдэд уул уурхай, нисэх буудал, дата төв, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлсний зэрэгцээ Энэтхэгийн хувийн хэвшлийн хамгийн том боомтыг эзэмших болсон юм.

    Гэхдээ түүний бизнесийн эзэнт гүрэн болон хөрөнгийн огцом өсөлт нь багагүй эргэлзээ дагуулж буй. Аданийн олон гэрээ хэлцлийн ихэнх нь зээлээр санхүүжсэн байдгаас гадна бизнес нь “хөшүүргийг дэндүү ашигласан” хэмээн энэ сард “CreditSights” дүгнэсэн байна. “Adani Group” хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнээ ил болгодоггүй, түүнчлэн тус группийн талаар шинжээчдийн дүгнэлт бага байдгийг зарим хууль тогтоогчид, ажиглагчид шүүмжилж байв. 

    Эдгээрийг үл харгалзан түүний группийн зарим нэгж хувьцааны ханш 2020 оноос хойш 1000 гаруй хувиар өсөж, үнэлгээ нь орлогоосоо 750 дахин илүү гараад байна. Сүүлийн саруудад нүүрсний үнэ огцом өссөн, мөн ногоон эрчим хүч болон дэд бүтцийг гол чиглэлээ болгосон нь тус группийг АНУ-ын технологийн магнатуудын ноёлдог талбарт байр сууриа олж,  “Warburg Pincus”, “TotalEnergies SE” зэрэг фирмүүдээс хөрөнгө оруулалт авахад нөлөөлжээ.

    Өнгөрөгч арван нэгдүгээр сард Adani Group ногоон эрчим хүчний салбарт 70 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч болох зорилт тавьсан юм. Харин Гаутам Адани зургаадугаар сард өөрийн 60 насны төрсөн өдрийг тохиолдуулан 7.7 тэрбум ам.долларыг нийгмийн сайн сайхны төлөө хандивлана хэмээн зарласан билээ.

    Cэтгэгдэл бичих