logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНСУ-ын эдийн засгийн өсөлт саарч, воны ханш 2008 оны хямралын түвшинд хүрч унаад байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 27 11:35
    384
    БНСУ-ын эдийн засгийн өсөлт саарснаар Төв банкных нь бодлого дахин чангарах хүлээлт нэмэгдлээ

    Экспорт саарч, воны ханш суларсан нь өнгөрсөн улиралд БНСУ-ын эдийн засгийн өсөлт удаашрахад нөлөөлснөөр цаашид тус улсын Төв банкны бодлого дахин чангарах хүлээлт нэмэгджээ.

    БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн есдүгээр сараар эцэслэгдсэн тайлант хугацаанд 0.3 хувиар өссөн нь шинжээчдийн таамагтай дүйцсэн байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ үзүүлэлт 3.1 хувиар өссөнийг БНСУ-ын Төв банк пүрэв гарагт гаргасан тайландаа дурджээ.

    Экспортын өсөлтийн удаашралаас үүдэлтэй гадаад худалдааны алдагдал нь бодлогын хүүгийн эрчимтэй өсөлттэй зэрэгцсэнээр БНСУ-ын эдийн засгийн хүндрэл нэмэгдэж байна. Үүний улмаас воны ханш 2008-2009 оны санхүүгийн хямралын үеийн түвшинд хүртэл унаж, импортын өртөг болон инфляцын өсөлтийг эрчимжүүлэх болжээ.

    VII-IX сарын хооронд БНСУ-ын инфляц сүүлийн 24 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн нь энэ улиралд мөн хадгалагдаж байгаа юм. Төв банкнаас нь VII болон X сард бодлогын хүүгээ тус тус 50 суурь нэгжээр өсгөж, АНУ-ын Холбооны Нөөцийн банктай бодлогын зөрүүгээ багасгах алхам хийсэн нь үндэсний мөнгөн тэмдэгтэд учрах дарамтыг нэмж байгаа аж.  

    “Сүүлд гарсан эдийн засгийн үзүүлэлт Төв банкны мөнгөний бодлого огцом өөрчлөгдөхөд нөлөөлөх магадлал бага. Учир нь Төв банкнаас инфляц, санхүүгийн болон валютын ханшийн тогтвортой байдалд гол анхаарлаа хандуулсан хэвээр байна. Дараагийн шийдвэр гартал нэг сарын хугацаа үлдээд байгаа энэ үед 25 юм уу 50 суурь нэгжээр бодлогын хүү нэмэгдэх хүлээлт хэвээр үлдэж байна” хэмээн “KB Kookmin Bank”-ийн Ахлах эдийн засагч Чан Жэ Чол онцоллоо.

    Бодлогын хүүгийн өсөлтийн нөлөөлөл БНСУ-ын бондын зах зээлд хамгийн хүндээр тусаж байгаа аж. Дотоодын үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч нэгэн компани дефолт зарласан ховорхон тохиолдлын улмаас энэ сард БНСУ-ын компанийн бондын зах зээл уналтад орсон юм. Улмаар тус улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд багадаа 50 их наяд вон зах зээлд нийлүүлэх амлалт өгсөн байна. 

    Одоогоор БНСУ-ын вон ханшийн уналтаараа Азид иений дараа орох хамгийн сул үзүүлэлттэй валют болоод байгаа аж.

    Cэтгэгдэл бичих