logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНАСАУ-ын харвасан баллистик пуужин Японы нутаг дэвсгэр дээгүүр өнгөрлөө
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 04 10:20
    209
    БНАСАУ-аас харвасан пуужин Японы арлууд дээгүүр өнгөрч, зүүн зүгт Номхон далайд унасан байна

    БНАСАУ 2017 оноос хойш анх удаа Японы нутаг дэвсгэр дээгүүр пуужин харваснаар Ким Жон Уны цөмийн хөтөлбөртэй холбоотой зөрчил улам хурцадлаа. Үүний улмаас Япон улсын Засгийн газар иргэддээ пуужингийн аюулаас сэрэмжлүүлэх дохио өгч, Токиогийн зарим дүүргүүд болон хойд нутгийн Аомори, Хоккайдо мужийн иргэдийг хоргодох байранд орохыг зөвлөсөн нь мөн сүүлийн жилүүдэд тохиолдоогүй үйл явдал болж байна.

    Мягмар гарагийн өглөө БНАСАУ-аас харвасан пуужин Японы арлууд дээгүүр өнгөрч, зүүн зүгт далайн усанд унасан бөгөөд үүнээс шалтгаалсан ямар нэгэн хохирол учраагүй болохыг Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хироказү Мацүно мэдээлсэн байна.

    Харин БНСУ-ын Нэгдсэн штабаас энэ талаар мэдээлэхдээ өнөөдөр 07.23 цагийн орчимд БНАСАУ-ын Жаган мужийн нутгаас харвасан дунд тусгалын баллистик пуужин 970 километрийн өндөрт хөөрч, 4500 км зайг туулсан болохыг тодруулжээ. 

    Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида БНАСАУ-ын энэ үйлдлийг эрс буруутгасан бол БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл “Шийдэмгий хариу арга хэмжээ” авахаа анхааруулсан байна.

    БНАСАУ-ын дэглэм энэ оны тавдугаар сараас хойш хамгийн хол зайн тусгалтай пуужин туршсан нь энэ болж байгаа аж. Мөн тус улс удахгүй цөмийн зэвсгийн туршилт хийхээр бэлтгэж байгаа тухай АНУ, БНСУ, Японы болгоомжлолыг улам бататгасан өдөөн хатгалга болжээ.

    БНАСАУ-ын сүүлд хийсэн зэвсгийн туршилтууд нь бүс нутаг дахь улс төрийн томоохон үйл явдлуудтай давхцаж буй. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис БНСУ, Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд зочилсон юм. 

    Cэтгэгдэл бичих