logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Индонез улс дал модны тосны агууламжтай дизель түлш үйлдвэрлэж, өндөрлөг сэрүүн газар туршина
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 27 15:40
    167
    Сүүлийн жилүүдэд Индонез улс био дизелийн найрлага дахь дал модны тосны агууламжийг нэмэгдүүлэхээр ихээхэн чармайлт гаргаж байна

    Индонез улс дал модны тосны 40 хувийн агууламж бүхий дизель түлш автомашинд тохиромжтой эсэх, мөн өндөрлөг газар зорчиход энэ төрлийн түлш найдвартай эсэхийг туршиж байна. Хэрэв туршилтын үр дүн нааштай гарвал дал модны тосны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг тус улс дотоодын нөөцийнхөө дийлэнхийг экспортод гаргалгүйгээр био түлшний үйлдвэрлэл рүү шилжүүлэх давуу талтай аж. 

    Энэ хүрээнд ирэх долоо хоногуудад Ява арал дээрх галт уулын идэвхтэй, өндөрлөг сэрүүн бүсэд “Toyota Innova” зургаан автомашинаар туршилт хийх юм байна. Ердийн үедээ дал модны тос нь сэрүүн температурт хурдацтай царцаж, хатуу төлөвт шилждэг онцлогтой.

    Сүүлийн жилүүдэд Индонез улс био дизелийн найрлага дахь дал модны тосны агууламжийг нэмэгдүүлэхээр ихээхэн чармайлт гаргаж буй. Үүгээрээ шатах түлшний импортыг бууруулж, хорт бодисын ялгарлыг багасгаж, дал модны тосны илүүдэл нөөцийг үр ашигтай зарцуулахаар зорьж байгаа аж. Одоогоор тус улсад “B30” буюу 30 хувийн агууламжтай түлшний ашиглалтыг зөвшөөрсөн бөгөөд яваандаа үүнийг “B40” болгохоор ажиллаж байна.

    “B40” төрлийн био дизель түлшийг авто зам дээр ердийн нөхцөлд туршихад зарцуулалт нь “B30” төрөлтэй ойролцоо байгааг Индонез улсын Эрчим хүч, эрдсийн нөөцийн яамнаас мэдээллээ. Мөн 17-18 хэмийн дулаантай  орчинд “B40” түлш хийсэн автомашины хөдөлгүүр асахдаа нэг секундийн хугацаа зарцуулж байгааг тогтоосон байна. 

    12 дугаар сард туршилтууд дууссаны дараа тус яамнаас “B40” түлшний ашиглалтад зөвшөөрөл олгох тухай хүсэлтээ Засгийн газартаа өргөн барих ажээ. Ингэснээр Индонез улсын дотоодын хэрэгцээнд 3.4-3.5 сая килолитр био түлшний нөөц нэмэгдэх юм байна. 

    Cэтгэгдэл бичих