logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Нарны эрчим хүчний “Nextracker” компани АНУ-д хувьцаагаа нээлттэй арилжаална
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 16 15:45
    300
    “Nextracker” хувьцааны анхдагч зах зээлийн арилжааныхаа үнийн мэдээлэл болон санал болгох хувьцааны хэмжээгээ тодорхой болгоогүй байна

    Нарны эрчим хүчний технологийн ханган нийлүүлэгч “Nextracker” компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгохоор бүртгүүлснээр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн идэвхийг эргэн сэргээх боломжтой арилжаануудын тоо нэгээр нэмэгджээ.

    Баасан гарагт тус компаниас АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн тайланд дурдсанаар тус компанийн жилийн орлого ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар хүрч, сүүлийн санхүүгийн жилд 51 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Хэдий тийм боловч  “Nextracker” хувьцааны анхдагч зах зээлийн арилжааныхаа үнийн мэдээлэл болон санал болгох хувьцааны хэмжээгээ тодорхой болгоогүй байна. “Nextracker”-ийн толгой компани болох “Flex” IPO хийгдсэний дараа ч хяналтаа хэвээр авч үлдэхээр болжээ. 

    2021 онд АНУ-д нийт 339 тэрбум ам.долларын анхдагч зах зээлийн арилжаа хийгдсэн нь дээд амжилт болж байсан бол өнгөрсөн онд зах зээлийн хэлбэлзэл, инфляц, геополитикийн зөрчил зэргээс шалтгаалан энэ тоо 24 тэрбум ам.доллар болж, эрс буурчээ. 

    Харин өнгөрсөн баасан гарагт “Skyward Specialty” даатгалын компани аравдугаар сараас хойш АНУ-ын биржид IPO хийсэн анхны компани болж, 100 тэрбум гаруй ам.доллар татан төвлөрүүлэхээр болсон нь тус улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал зөөлөрч буйг харуулсан эхний дохио болжээ.

    Удахгүй IPO хийхээр хүлээгдэж буй компаниудын дунд “Johnson & Johnson”-ийн эзэмшдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний “Kenvue”, мөн Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Vinfast” зэрэг багтаж байна. 

    АНУ өнгөрсөн онд нарны хавтан суурилуулалтын татварыг хөнгөлөх уур амьсгалын томоохон ач холбогдол бүхий хууль баталсан нь “Nextracker”-ийн IPO хийх шийдвэрт түлхэц болжээ. Арилжаанд “JPMorgan Chase”, “Bank of America” зэрэг 12 компани андеррайтераар оролцох юм байна. 

    Cэтгэгдэл бичих