logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Илон Маск "Twitter"-ийг худалдан авах хэлцлээ эцэслэхэд бэлэн болжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 27 14:37
    302
    Илон Маск өөрийн "Twitter" дээрх тодорхойлолтоо "Chief Twit." буюу "Твиттерийн ахлах" болгон өөрчлөв

    Тэрбумтан Илон Маск лхагва гарагт Сан Франциско хотод байрлах "Twitter"-ийн оффист зочилсон бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Мөн тэрбээр өөрийн "Twitter" хуудас дээрх тодорхойлолтоо "Chief Twit." буюу "Твиттерийн ахлах" болгон өөрчилсөн аж. Тэрбээр энэ баасан гарагт 44 тэрбум ам.долларын дүн бүхий худалдан авалтын хэлцлээ эцэслэж, "Twitter" компанийн албан ёсны эзэмшигч болох хүлээлттэй байна.

    Нью-Йоркийн цагаар аравдугаар сарын 28-ны өдрийн 17.00 цаг гэхэд Илон Маск "Twitter"-ийг өөрийн мэдэлд шилжүүлэхээр тохиролцоод байгаа ажээ. Үүний дагуу хоёр талын хуульчид болон санхүүгийн ажилтнууд гэрээн дээр шаргуу ажиллаж байна. Лхагва гарагт "Twitter" компанийн Маркетингийн хэлтсийн дарга Лесли Берланд ажилчдадаа “Илон Маск оффис дээр нь хүрэлцэн ирэх гэж байгаа” талаар мэдээлэл хүргүүлсэн байна. 

    Тэрхүү мэдэгдэлд "Илон Маск энэ долоо хоногт оффис дээр хүрэлцэн ирж, ажилтнуудтай уулзан, оффистой танилцаж, та бидний хийж буй чухал ажлуудын талаар мэдээлэл авах болно. Та бүгдийн хувьд энэ бол Илон Масктай хийх олон уулзалт ярилцлагуудын нэг байх болно. Тэр та бүхэнтэй энэ баасан гарагт албан ёсоор танилцах болно" гэжээ. 

    Ийнхүү Илон Маск тус компанийн нэгж хувьцааг 54.2 ам.доллароор үнэлэн худалдан авах амлалтаа биелүүлэх нь баталгаатай болж байгаатай холбоотойгоор "Twitter"-ийн хувьцааны ханш өссөн байна. Мягмар гарагт Илон Маск банкнуудын төлөөлөлтэй уулзалт хийх үедээ баасан гарагт хэлцлийг эцэслэх болохоо мэдэгдсэнийг “Bloomberg” мэдээлж байсан юм. Түүний хувьд худалдан авалтын гэрээний 13 тэрбум ам.долларыг банкнуудын зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Зээлийн санхүүжилтийг пүрэв гараг гэхэд олгож дуусахаар тохиролцжээ. 

    Лхагва гарагийн байдлаар "Twitter"-ийн нэгж хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 1.1 хувиар өсөж, 53.35 ам.доллар болсон байна.

    "Morgan Stanley" тэргүүтэй “Wall Street”-ийн зээлдүүлэгчид ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд зээлийг санхүүжүүлэх хөрөнгөө босгож эхэлсэн гэдгийг "Bloomberg" мэдээлсэн юм. Хэдий тийм боловч хэдхэн долоо хоногийн өмнө "Twitter"-ийг худалдан авах гэрээгээ цуцлахаар болсон гэж мэдэгдэж байсан Илон Маскийн юу хийхийг тааварлахад эрт байна. Нөгөө талаас сүүлийн үеийн эдгээр мэдээллээс харахад Илон Маск гэрээг эцэслэхээр шийдсэн гэж харагдаж байгаа аж.

    "Twitter"-ийн ажилтнууд Илон Маскийн худалдан авалтыг айдастайгаар хүлээж байна. Өнгөрсөн долоо хоногт Илон Маск хөрөнгө оруулагчидтай уулзахдаа 7500 ажилтны 75 хувийг цомхотгож, гурван жилийн дотор компанийн ашгийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж ярьсан гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн юм. 

    Үүнээс гадна Илон Маск "Twitter"-ийг эзэмшилдээ авсан даруйдаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг дахин сэргээнэ гэж амлаад байгаа аж. Ингэснээр тус байгууллагын контентын хяналтын стандарт алдагдах болно мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих