logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Дотоодын компаниуд жилд 3 сая хос гутал үйлдвэрлэдэг болохыг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 12 09:00
    838

    Зургийг: Х.Мөнхтулга

    Жилд гурван сая хос гутал үйлдвэрлэснээр 90 сая ам.долларын валютын гадагшлах урсгалыг бууруулах боломжтой

    Дотоодын гутал үйлдвэрлэгчид ойрын 3-5 жилд үйлдвэрлэх гутлынхаа тоо хэмжээг гурав дахин нэмэгдүүлж, гурван сая хүргэхийг зорьж байна. "Техник, тоног төхөөрөмж, үйлдвэрийн хүчин чадал,  түүхий эдийн хувьд хангалттай нөөц байгаа" хэмээн "Чиг" брэндийн захирал Б.Гэрэлт-Од мэдээлж байлаа.

    Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны мэдээллээр дотоодод арьс шир боловсруулах 35, гутлын 50 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор жилд нэг сая хос гутал үйлдвэрлэж байгаа аж. Жилийн хэрэглээ 6-8 сая байдаг гэж тооцвол гутлын зах зээлд импортын бүтээгдэхүүн давамгайлсан хэвээр байна.

    Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан

    Нэг гутлыг 30 ам.доллар гэж тооцвол гурван сая хос гутал  үйлдвэрлэснээр 90 сая ам.долларын валютын гадагшлах урсгалыг бууруулах боломжтой ажээ.

    Гутал үйлдвэрлэгчид нэгдэж, дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах, цаашлаад ӨМӨЗО, ОХУ-д экспортлох боломжийг эрэлхийлж байна.

    "Бэст Шүес" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Түвдэнням

    “Булигаар” ХК-ийн Технологич Б.Баттүшиг

    Cэтгэгдэл бичих