logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    "Audi" компани 2026 оноос "Formula 1" уралдаанд нэгдэнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 27 16:35
    145
    "Audi" 2026 онд "Formula 1" уралдаанд оролцох төлөвлөгөөнийхөө хүрээнд Нойбург хотод баригдах шинэ үйлдвэрийнхээ ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна

    ХБНГУ-д төвтэй тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Audi" компани 2026 оноос "Formula 1" олон улсын авто уралдаанд нэгдэж, Швейцарын авто спортын "Sauber Group" багтай хамтран ажиллахаар боллоо.

    "Audi"-ийн толгой компани "Volkswagen" олон улсын авто уралдааны чиглэлд үйл ажиллагаагаа тэлж, нэр хүндээ бэхжүүлэх зорилготой байгаа аж.

    Хамтын ажиллагааны хүрээнд "Audi" компани "Sauber"-ийн "Formula 1"-д зориулан хөгжүүлэх автомашинд явах эд анги нийлүүлэхээр төлөвлөжээ.

    Мөн "Volkswagen"-ийн өөр нэгэн охин компани "Porsche"-ийн хувьд сүүлийн хэдэн сарын хугацаанд бие даан "Formula 1"-д оролцохоор яригдаж байсан ч тэдний "Red Bull" багтай хийж буй хэлэлцээрт ахиц гарахгүй байгаа юм.

    "Audi" 2026 онд уралдаанд оролцох төлөвлөгөөнийхөө хүрээнд Нойбург хотод баригдах шинэ үйлдвэрийнхээ ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дээрх төсөл дээр 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгааг мэдэгджээ.

    "Volkswagen" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Херберт Диесс "Formula 1"-д оролцох явдал нь "Audi" болон "Porsche" брэндүүдийн үнэ цэнийг өсгөнө гэж мэдэгдэж байв.

    Cэтгэгдэл бичих