logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Монголбанк Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгаллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 15 15:10
    505
    Монголбанк: Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1,-1 нэгж хувийн өргөнтэй болгохоор болов

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо улирал тутмын ээлжит хурлаа хийж, бодлогын хүүгийн шийдвэрээ танилцууллаа. Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

    16-1.JPG

    Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1,-1 нэгж хувийн өргөнтэй болгох, банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцохоор болжээ. 

    Жилийн инфляц хоёрдугаар сард улсын хэмжээнд 12.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 12.1 хувьтай гарсан байна. Инфляц цаашид саарах хүлээлттэй байгааг Төв банк онцоллоо.  Сүүлийн саруудад инфляц өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр алгуур саарахад импортын барааны тээврийн зардал буурсан нь голлон нөлөөлсөн байна.

    Нийлүүлэлтийн сүлжээний асуудлууд дээрдэж, импортын барааны үнэ буурсан ч валютын ханш, эрэлтийн шинжтэй инфляцын эрсдэл хэвээр байгаа тул бодлогын хүүг хоёр оронтой тоонд хэвээр хадгалахаар болсон байна.

    Өмнөх хурлаар Төв банк бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргээд байсан юм.

    “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээх таамаг давамгайлж байлаа. Учир нь  валютын ханш харьцангуй тогтворжиж байгаа тул энэ удаад хэвээр хадгалах  магадлалтай гэж үзэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих