logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Төрийн тэргүүнүүдийн уулзалтаас үл хамааран АНУ, БНХАУ-ын батлан хамгаалахын харилцаа зогсонги байдалд ороод байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 18 16:30
    228
    АНУ-ын Батлан хамгаалах яам БНХАУ-тай цэрэг зэвсгийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд хүндрэл учраад байна

    АНУ-ын Батлан хамгаалах яам БНХАУ-тай цэрэг зэвсгийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд хүндрэл тулгараад байгааг Пентагоны албаны эх сурвалжаас мэдээлжээ. Хэдийгээр өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар уулзалдсан ч хоёр талын хоорондын зөрчил төдийлөн арилаагүй байгааг энэ нь баталж байна.

    Наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа БНХАУ цэрэг зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт болон бусад асуудлаар АНУ-тай хийх харилцаагаа таслаад байсан юм. Харин 11 дүгээр сард хоёр орны Төрийн тэргүүнүүд Индонез улсад уулзалдаж, уур амьсгалын талаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсон бол мөн тухайн сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, БНХАУ-ын Вэй Фэнхэ нар Камбож улсад уулзалдсан билээ.

    Түүнээс хойш болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэхэд нэн чухал ач холбогдолтой батлан хамгаалахын асуудлаар тогтмол харилцаа тогтоох Вашингтоны бүх оролдлогыг Бээжингээс няцаасан болохыг тус эх сурвалж өгүүлсэн байна. Тодруулбал: БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Өмнөд Хятадын тэнгист цэрэг зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, нисэх онгоц болон усан онгоцны хөдөлгөөнд саад учруулах гэх мэтээр АНУ болон холбоотон орнуудын эсрэг өдөөн хатгасан үйлдэл гаргах нь нэмэгдсэнийг дурджээ.

    Вашингтон, Бээжингийн батлан хамгаалах албаныхан хоорондоо тогтмол харилцаатай байх нь жижиг сөргөлдөөнийг зөрчил болон хурцатгахаас сэргийлэх гол түлхүүр болохыг АНУ-ын зүгээс сануулсаар ирсэн юм. Харин БНХАУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс үүний тулд эхлээд “Вашингтон БНХАУ-ын ашиг сонирхолд байнга хор хүргэхээ зогсоох ёстой” гэж мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих