logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Зэсийн үнэ 2021/IV сараас хойших хамгийн өндөр дүнгээр өсөхөд БНХАУ-ын зах зээлийн эерэг төлөв нөлөөлжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 01 15:15
    152
    XI сард Лондоны Металлын биржид зэсийн үнийн 7 сар үргэлжилсэн уналтын мөчлөг зогсож, 11 хувиар өсөв

    Металлын хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д цар тахлын хязгаарлалтууд суларч, эрэлт нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд бий болсонтой зэрэгцэн зэсийн үнэ 2021 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлттэй сараа үдсэн байна.

    11 дүгээр сард Лондоны Металлын биржид зэсийн үнийн долоон сар үргэлжилсэн уналтын мөчлөг зогсож, 11 хувиар өсжээ. Өнгөрсөн сард зэсийн гол үйлдвэрлэгч Чили улс жилийн дүнгээр 2021 оны долоодугаар сараас хойш анх удаа гарцаа нэмэгдүүлснээ мэдэгдсэн нь энэхүү металлын үнэ өсөхөд мөн нөлөөлжээ.

    БНХАУ ахмад настнуудын дунд дархлаажуулалтыг эрчимжүүлэх болсноор тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж буй COVID-19-ийг Үл тэвчих бодлого цаашид суларна гэсэн хүлээлт нэмэгдээд байна.

    Цар тахлын эсрэг БНХАУ-ын арга хэмжээ Европын эрчим хүчний хямрал болон АНУ-ын Төв банкны хатуу бодлоготой зэрэгцсэнээр энэ оны турш металлын эрэлт доогуур түвшинд байсан юм. Хэдий тийм боловч БНХАУ-ын COVID-19-ийн нөхцөл байдал дотоодын өдөөгч хүчин зүйлс болон биет нийлүүлэлтийн хумигдалтай хосолсноор зэсийн үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлнэ гэж “Chaos Ternary” судалгааны хүрээлэн онцоллоо.

    Лондоны Металлын биржид зэсийн үнэ сүүлийн байдлаар 2.5 хувиар өсөж, метр тонн нь 8239 ам.доллар болсон байна.

    Cэтгэгдэл бичих