
Европын Холбоо Украин улсад цаашид 18 тэрбум еврогийн харьцангуй тогтвортой санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.
2022 оны эхэнд Европын Холбооноос Украинд тусламж үзүүлэх хэд хэдэн амлалт өгөөд байсан ч амласан хугацаандаа хэрэгжүүлж чадаагүй гэдэг шүүмжлэл ихээр гарсан юм.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих холбогдох үедээ "Энэ долоо хоногт багтаан ирэх онд тус улсад үзүүлэх санхүүгийн тусламжийн багцыг шийдвэрлэнэ" гэж амласан байна.
2023 онд тус улсад багадаа 38 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж хэрэгтэй гэсэн тооцоо гараад байгаа бөгөөд Жо Байдены засаг захиргаа 50 хувийг нь хангах боломжтой гэж мэдэгдээд байгаа юм.
Өнгөрсөн ням гарагт Украин улсын Засгийн газраас тоног, төхөөрөмжийн хангамж болон дэд бүтцийг нөхөн сэргээх чиглэлд ашиглах зорилгоор стратегийн чухал ач холбогдол бүхий Украины таван компанийг Төрийн мэдэлд авсан байна.
Даваа гарагийн байдлаар Украины арми зүүн Донецк болон Луганскийн ойролцоох найман цэгт ОХУ-ын довтолгоог няцаасан гэж “Facebook”-ээр дамжуулан мэдэгджээ.