logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Morgan Stanley: Хөгжиж буй орнуудын валютын уналтын үе дууссан
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 08 12:00
    115
    Өнгөрсөн долоо хоногт "Morgan Stanley" банк хөгжиж буй орнуудын валютын ханшийн зэрэглэлийг “Уналттай”-аас “Тогтвортой” болгож өөрчилжээ

    “Citigroup”, “Morgan Stanley” тэргүүтэй хөрөнгө оруулалтын банкнууд инфляцын түвшин оргилдоо нэгэнт хүрсэн гэж үзэж, Төв банкны бодлогын хүүгийн өсөлт цаашид саарахад бэлтгэж эхэлжээ. Ингэснээр томоохон хөрөнгө оруулагчид эхний ээлжид хөгжиж буй орнуудын валютад, ялангуяа багцын жин багатай валютад анхаарал хандуулах төлөвтэй байна. 

    Даваа гарагт “Citigroup”-ийн стратегчид жишиг багцдаа ам.долларын ханшийг “Өсөлттэй” зэрэглэлээс “Тогтвортой” зэрэглэл рүү оруулж бууруулсан аж. Хэдийгээр БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо үргэлжлүүлэхээ бататгаж, АНУ-ын компаниудын улирлын үзүүлэлт тааруу гарсан ч хувьцаа, бондуудын уян хатан чанар сайн байсан нь энэ шийдвэрт нөлөөлжээ.

    Түүнчлэн “Morgan Stanley”-ийн шинжээчид ам.долларын эсрэг эрчимтэй суларсаар байсан хөгжиж буй орнуудын валютын уналтын хүнд үе дууссаныг онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногт тус банк хөгжиж буй орнуудын валютын ханшийн зэрэглэлийг “Уналттай”-аас “Тогтвортой” болгож өөрчилжээ.

    Мөнгөний бодлого сулрах нь зах зээлүүдийг тогтворжуулах үр нөлөөтэй бөгөөд хөгжиж буй орнуудын валютын ханш энэ оны төсөөлөлтэй нь бараг тэнцэж ирж байгааг “Morgan Stanley” мөн дурджээ.

    “Bloomberg”-ийн бүртгэл хөтөлдөг 23 хөгжиж буй орны валютын ердөө дөрөв нь он гарсаар ам.долларын эсрэг чангарсан байна. Харин эдгээр валютыг багцлан харуулдаг “MSCI” жишиг индекс он гарсаар 8.7 хувиар унасан нь 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн огцом уналт болсон юм.

    Cэтгэгдэл бичих