logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    “Huawei Technologies” Монголд салбар дэлгүүрээ нээлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 02 09:20
    341
    Есдүгээр сард дууссан улиралд “Huawei Technologies”-ийн цэвэр ашиг 118 хувиар өсжээ

    “Huawei Technologies” компани  “Сайн интернэшнл” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд Улаанбаатарт албан ёсны салбар дэлгүүрээ нээж, Монголын зах зээлд нэвтэрлээ. 

    Монгол Улсын хувьд “Huawei Technologies"-ийн бүтээгдэхүүний хэрэглэгчид нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийслэлд салбараа нэмэгдүүлэхээс гадна орон нутагт моно дэлгүүрүүд нээх зорилттой байгаагаа “Сайн интернэшнл” компанийн Бизнес хөгжлийн газрын захирал Г.Чинзориг мэдээлэв.

    “Сайн интернэшнл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Г.Чинзориг

    Энэ оны хоёрдугаар хагаст зах зээлд гарсан “Huawei Technologies"-ийн “Mate 60” загварын гар утас худалдаанд гарсан сардаа 1.5 сая орчим ам.долларын борлуулалт хийгээд байгаа аж. Ингэснээр БНХАУ-ын зах зээлд “Apple”-ийн “iPhone 15” гар утасны борлуулалтыг даваад байгаа бөгөөд дотоодын эрэлтээ гүйцэхгүй байгааг тус компани мэдээлж байна.

    Есдүгээр сард дууссан улиралд “Huawei Technologies”-ийн цэвэр ашиг 118 хувиар өсөж, 26.4 тэрбум юань буюу 3.6 тэрбум ам.доллар болжээ.

    “Huawei Device”-ийн Монголыг хариуцсан менежер Э.Нарангуа

     

    Cэтгэгдэл бичих