
Энэ сарын эхний байдлаар улсын хэмжээнд 377.0 мянган га талбайд тариалалт хийснээс 291.6 мянган га-д үр тариа, 59.8 мянган га-д техникийн ургамал, 10.4 мянган га-д төмс, 10.4 мянган га-д таримал тэжээлийн ургамал, 4.8 мянган га-д хүнсний ногоо, 0.5 га-д бусад ургамал тариалсан байна.
Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 12.9 мянган га-гаар буюу 3.5 хувиар өссөн ч хүнсний ногоо тариалсан талбай 0.4 мянган га буюу 8.3 хувиар, үр тариа тариалсан талбай 7.7 мянган га буюу 2.6 хувиар буурчээ. Харин бусад ургамал тариалсан талбайн хэмжээ 0.1 мянган га-аар буюу 99.6 хувиар буурсан бол таримал тэжээл тариалсан талбай хоёр дахин буюу 5.3 мянган га, техникийн ургамал тариалсан талбай 32.2 хувиар буюу 14.6 мянган га, төмс тариалсан талбай 14.1 хувь буюу 1.3 мянган га-гаар нэмэгдсэн байна.
Энэ онд нийт 393 мянган га-д үр тариа, үүнээс 369 мянган га-д улаанбуудай, 70 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тариалж, 351 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгаа аж.