logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Microsoft”-ийн үүлэн тооцооллын бизнес удааширснаар хувьцааных нь уналт гүнзгийрлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 05 16:20
    135
    "Microsoft” компанийн нэгж хувьцааны ханш лхагва гарагт 4.4 хувийн уналттай хаагдав

    “UBS” банкнаас зэрэглэлийг нь бууруулсны дараа “Microsoft” компанийн хувьцааны ханш 11 дүгээр сараас хойших доод түвшиндээ хүрсэн нь тус компанийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг үүлэн тооцооллын бизнест хүндрэл учраад байгааг харуулжээ.

    “Microsoft”-ийн нэгж хувьцааны ханш лхагва гарагт 4.4 хувийн уналттай хаагдсан нь аравдугаар сараас хойших нэг өдөрт хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт болсон байна. Түүнчлэн 2022 онд АНУ-ын Төв банкны бодлогын хүү нэмэгдсэний нөлөөгөөр компанийн хувьцааны ханш нийт 29 хувиар суларсан нь жилийн дүнгээр 2008 оноос хойших хамгийн огцом уналтад тооцогдож байгаа аж.

    Тус компанийн гол бүтээгдэхүүн болох үүлэн тооцооллын “Azure” үйлчилгээ нь өсөлт огцом удаашрах цикл рүү орсон бөгөөд 2023, 2024 оны санхүүгийн жилүүдэд хөрөнгө оруулагчдын тооцоолж байгаагаас ч тааруу үзүүлэлтэд хүрч магадгүйг “UBS” банк онцоллоо. “Энэхүү бизнес нь зөвхөн макро эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас бус өсөлт хөгжил нь бүрэн явагдаж дууссанаас шалтгаалан удааширч байх магадлалтай” хэмээн банкны шинжээчид бичсэн байна.

    Аравдугаар сарын тайландаа “Microsoft” компани “Azure”-ийн борлуулалтын өсөлтөд төдийлөн өндөр хүлээлт тавиагүй бол шинжээчид ч гэсэн өсөлтийн төсөөллөө бууруулж байгаа юм. “Bloomberg”-ийн судалгаагаар тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашгийн 2023 оны төсөөлөл сүүлийн гурван сарын хугацаанд 5.6 хувиар буурсан бол орлогын төсөөлөл нь 3.7 хувиар агшжээ. 

    Cэтгэгдэл бичих