logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    Уул уурхайн бүтээгдэхүүнийг МХБ-ээр дамжуулан арилжаална
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 09 09:00
    395
    УУХҮЯ: Уул уурхайн бүтээгдэхүүний бие даасан бирж байгуулахгүй

    УИХ-аас батлагдсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүнийг ”Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулан арилжаалахаар Засгийн газрын  хуралдаанаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл тусдаа бие даасан бирж байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

    Энэхүү шийдвэртэй холбогдуулан Монголын Хөрөнгийн биржийн дүрмийг шинэчлэн боловсруулж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-д даалгажээ.

    Өөрөөр хэлбэл тусдаа бие даасан бирж байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын мэдээлснээр бие даасан бирж байгуулахад 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байжээ. 

    Мөн “Эрдэнэс Монгол” компани пүрэв гарагт гурван удаагийн дуудлага худалдаагаар 130 гаруй мянган тонн нүүрсийг биржээр зарахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.

    “Энэ онд экспортлохоор төлөвлөсөн нүүрсний гуравны нэгийг биржээр худалдах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашлаад үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэж тус компани дурдав.  Биржээр худалдаалах нүүрсний хэмжээ боомтын хүчин чадлаар хязгаарлагдаж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцолж байна.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих