logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Ням гарагт “Автомашингүй өдөр” тохионо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 23 13:22
    76
    "Автомашингүй өдөр"-ийн хүрээнд Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” үйл ажиллагаа зохион байгуулна

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриа дор дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг  “Car-Free Days” буюу “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж байна. Олон улсын “Автомашингүй өдөр” нь агаарын бохирдолтой тэмцэх, иргэдийг хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхэд уриалсан гол арга хэмжээ бөгөөд одоогоор дэлхийн 50 гаруй улс, 2000 гаруй хот нэг өдөр автомашинаас татгалздаг болоод байгаа юм.

    Улаанбаатар хот ч дэлхийн хотуудын нэгэн адил хүрээлэн буй орчин болон нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 2009 оноос хойш “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэж байна.

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.3 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 400 орчим мянга нь өдөр тутамд нийслэлийн хөдөлгөөнд оролцдог аж. Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар автомашинаас ялгарч буй утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлж байна. Тиймээс нэг өдөр ч гэсэн амар тайвныг мэдэрч, хорт утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг болоод байгаа юм. 

    “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах нь автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дундах бухимдал, цаг алдалт, дуу чимээг багасгах, агаар болон утааны бохирдлыг бууруулах зэрэг олон давуу талтай байдаг байна. 

    Сүүлд хийсэн судалгаагаар 15-69 насны хүн амын 65 хувь нь илүүдэл жинтэй гэх тооцоолол гарсан бөгөөд тэдний 49.4 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь хэт таргалалттай байгаа ажээ. Алхалт, хөдөлгөөн нь илүүдэл жингээс сэргийлэх гол арга зам учир автомашингүй өдрөөр хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, амьдралын идэвх сайжрахад чиглэсэн уриалгыг эрүүл мэндийн байгууллагууд дэлхийн хотуудад зөвлөдөг.

    Энэ сарын 25-нд нийслэлд зохион байгуулагдах “Автомашингүй өдөр” нь “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриа дор болно. Тухайн өдөр Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан соёл урлаг, спортын үйл ажиллагаа, сонгодог дуурийн тоглолт зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжилнэ. Тухайлбал: спортын 10 төрлөөр 20 гаруй тэмцээн уралдаан болохоос гадна гүйлт, дугуйн парад болох юм. 

    "Автомашингүй өдөр” арга хэмжээний хүрээнд 07.00-18.00 цаг хүртэл тодорхой бүсийн замын хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төвүүд болон 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүдийг түр хугацаагаар хаах бөгөөд нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт оруулах юм байна.

    Cэтгэгдэл бичих