logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Илон Маск “Twitter”-ийг өөрийн болгож, компанийн удирдах албан тушаалтнууд ажлаа өгөхөөр боллоо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 28 11:00
    449
    Илон Маск “Twitter”-ийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээгээ эцэслэв

    Тэрбумтан Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцлээ эцэслэснээр тус компанийн Гүйцэтгэх захирал болон Санхүү хариуцсан захирал ажлаа өглөө. Ийнхүү “Twitter”-ийн хувьд шинэ эрин эхэлж байна.

    “Twitter” компанийн Гүйцэтгэх захирал Параг Агравалтай хамт Хуулийн хэлтсийн захирал Вижаяа Гадде, 2017 оноос хойш тус компанид ажиллаж буй Санхүү хариуцсан захирал Нед Сегал, 2012 оноос ажилласан Ерөнхий зөвлөх Шон Эдгетт нар ажлаа өгч магадгүй гэж зарим эх сурвалж мэдээллээ.

    Илон Маск “Twitter”-ийн Гүйцэтгэх захирал Параг Агравалтай өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн олон нийтийн өмнө нээлттэй маргалдаж байсан юм. Тиймээс худалдан авалтын дараа Параг Агравал албан тушаалдаа үлдэхгүй гэдэг нь бараг тодорхой болоод байв.

    Шинэ эзэмшигчтэй болсноор "Twitter" хаалттай компани болж, хувьцаа нь Нью-Йоркийн Хөрөнгийн биржид арилжаалагдахгүй болж байна. Харин өмнөх хувьцаа эзэмшигчид нь нэгж хувьцаа бүрд 54 ам.доллар 20 цент хүлээн авахаар болж байгаа аж.

    Түүнчлэн Илон Маскийн хувьд компанийн удирдлагын багт томоохон шинэчлэлүүд хийхээр байна. Илон Маскийн төлөвлөгөөнд “Twitter”-ийн ажилтнуудыг хэдхэн сарын дотор 75 хувиар цомхотгох төлөвлөгөө багтаж байгааг “Washington Post” сонин мэдээлж байсан юм. 

    Сүүлийн гурав хоногт эрс өссөн дүр зурагтай байгаа “Twitter”-ийн хувьцааны ханш дээрх мэдээллийн дараа 0.66 хувиар өсөж, 53.70 ам.доллар болсон байна. Энэ нь Илон Маскийн үнэлсэн хувьцааны ханштай дөхсөн үзүүлэлт боллоо.

    Cэтгэгдэл бичих