logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    БНХАУ дахь COVID-19-ийн нөхцөл байдлаас үл хамааран “PetroChina”-ийн орлого өсжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 28 13:20
    88
    “PetroChina”-ийн ашиг III улиралд 37.88 тэрбум юань буюу 5.3 тэрбум ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 71 хувиар өссөн байна

    БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлогын улмаас түлшний эрэлт буураад буй ч “PetroChina” компанийн III улирлын орлого өсөлттэй гарсан байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөлттэй байсан нь үүнд голлон нөлөөлжээ. Ялангуяа брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өсөөд байна.

    БНХАУ-ын тэргүүлэх газрын тос, байгалийн хий олборлогчийн цэвэр ашиг III улиралд 37.88 тэрбум юань буюу 5.3 тэрбум ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 71 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн түүхий нефтийн үйлдвэрлэл нь энэ оны эхний гурван улиралд 677 сая баррель хүрч, өнгөрсөн оныхоос 2.2 хувиар өсжээ. Харин тус компанийн гол анхаарлаа хандуулдаг бохирдол багатай байгалийн хийн үйлдвэрлэл таван хувиар нэмэгдсэн байна. 

    Оны эхний есөн сарын хугацаанд “PetroChina”-ийн хөрөнгө оруулалтын зардал 158 тэрбум юань байсан байна. Тус компанийн хувьд 2022 оны эцсийн байдлаар дээрх зардлыг 242 тэрбум юань болгох зорилт тавиад байгаа юм.  

    БНХАУ-д энэ онд өмнөх жилүүдээс харьцангуй хүйтэн өвөл болох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний хомсдол үүсгэхгүй байхын тулд Засгийн газраас өөрийн орны газрын тос болон байгалийн хий үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх үүрэг өгчээ. 

    “PetroChina” компани энэ оны эхний есөн сарын байдлаар боловсруулах болон химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс 26 тэрбум юанийн ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийн 32 тэрбум юанийн ашгаас буурсан үзүүлэлт болжээ. COVID-19-ийн тархалтыг зогсоох хязгаарлалтуудын улмаас эдийн засгийн өсөлт удааширч, бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, иргэдийн агаарын болон авто замаар аялах эрэлтийг бууруулаад байна.

    Cэтгэгдэл бичих