logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Дэлхийн алтны зөвлөл: 2022 онд Төв банкнуудын алт худалдан авалт түүхэн дээд түвшинд хүрсэн
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 09 16:20
    562

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    2022 оны IV улиралд Төв банкнууд 417 тонн алт худалдан авчээ

    Сүүлийн 10  жилийн доод түвшинд хүрч буураад байсан Төв банкнуудын алтны эрэлт хоёр жилийн дараа эрчимтэй сэргэж, 2022 онд нийт алт худалдан авалт 70 гаруй тэрбум ам.доллароор үнэлэгдэх хэмжээнд буюу 1136 тоннд хүрснийг Дэлхийн алтны зөвлөл мэдээллээ. Алт худалдан авалтын энэхүү түвшин нь 1950 оноос хойш огт давтагдаагүй үзүүлэлт болохыг тус байгууллага мөн баталсан байна.

    Зөвхөн IV улиралд Төв банкнуудын худалдан авалт 417 тонн байсан нь 2021 оны нийт үзүүлэлттэй бараг тэнцэж байгаа аж. Хэдийгээр цар тахлын үед худалдан авалт буурсан ч  2022 оны хоёрдугаар хагаст эрчимжиж, нийт дүнгээр 862 тонн хүрсэн байна.

    Баруун Европын Төв банкнууд жилд олон зуун тонн алт зардаг байсан 1990, 2000-аад оны үетэй харьцуулахад өдгөө алтны талаарх хандлага ихээхэн өөрчлөгдсөнийг дээрх үзүүлэлт харуулж байна. 2008 оны санхүүгийн хямралын дараагаас Европын банкнууд алт зарахаа зогсоосон бол ОХУ, Турк, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудын алт худалдан авалт улам нэмэгдэх болсон аж. 

    “Чиг хандлага үргэлжилж байгаа хэрэг. Эдгээр хөдөлгөгч хүчнүүдэд өнгөрсөн оны үйл явдлууд улам эрч нэмж байна. Нэг талаас геополитик, нөгөө талаас макро эдийн засгийн тодорхойгүй байдал, савлагаа маш их байсан” хэмээн Дэлхийн Алтны Зөвлөлийн шинжээч Кришан Гопаул онцолж байна.

    Одоогоор Турк, БНХАУ, Египет, Катар зэрэг улсын Төв банкнууд өнгөрсөн онд алт худалдан авснаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Хэдий тийм боловч 2022 онд Төв банкнуудын худалдан авсан нийт алтны гуравны хоёр нь олон нийтэд нээлттэй тайланд бүртгэгдээгүйг Дэлхийн Алтны Зөвлөл мэдээлэв.

    Cэтгэгдэл бичих