logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Европын Төв банкны бодлогын хүү 3.25 хувь хүрээд буурч эхлэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 17 17:00
    214
    Эдийн засагчдын тооцооллоор Европын Төв банк 3 удаагийн шийдвэрээр бодлогын хүүг одоогийн 2 хувиас 3.25 хувь буюу оргил түвшинд хүргэж өсгөх төлөвтэй байна

    2023 оны эхний хагас жилд Европын Төв банкны инфляцын өсөлтийн эсрэг тэмцэл дуусгавар болж, хамгийн эртдээ долоодугаар сараас бодлогын хүүгээ бууруулж эхлэх магадлалтай гэж “Bloomberg”-ийн судалгаа авсан эдийн засагчдын дийлэнх нь үзжээ.

    Эдийн засагчдын тооцооллоор тус банк гурван удаагийн шийдвэрээр бодлогын хүүг одоогийн хоёр хувиас 3.25 хувь буюу оргил түвшинд хүргэж өсгөх төлөвтэй байна. Хоёрдугаар болон гуравдугаар сарын хурлаараа тус бүр 50 суурь нэгжээр, харин тавдугаар эсвэл зургаадугаар сард нэг удаа 25 суурь нэгжээр өсгөх магадлалтай байгаа аж. Харин III улирлын эхэнд хүүгийн түвшин гурван хувь болж буцаж буурах төлөвтэйг шинжээчдийн медиан төсөөллөөс харж болохоор байна. 

    unnamed.jpg

    Энэхүү хувилбараар Европын Төв банкны төсөөлөлд одоогоор байхгүй мөнгөний бодлогын огцом эргэлт гарна гэсэн үг юм. Тус банкны дийлэнх албан тушаалтнуудын үзэж байгаагаар бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх шаардлагагүй түвшин буюу “терминал” түвшинд хүртэл мөнгөний хатуу бодлого үргэлжлэх бөгөөд бодлогын хүүг бууруулах тухай санал тэдний дундаас огт гараагүй байна.

    Евро бүсийн үнийн өсөлт саарч, хэрэглэгчдийн болгоомжлол багасаж буй энэ үед бодлого боловсруулагчид өнгөрсөн сард шинэ дээд түвшиндээ хүрсэн суурь инфляцыг бууруулахад гол анхаарлаа хандуулж байна. “Суурь инфляц буурч эхлэхгүй л бол нийт инфляцын түвшин яаж ч өөрчлөгдсөн бид зорилтоосоо буцахгүй” хэмээн Австрийн Төв банкны тэргүүн Роберт Хольцманн онцолжээ.

    Хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцдог суурь инфляцын түвшин энэ улиралд хамгийн ихдээ 5.1 хувь хүрч өсөөд оны сүүлийн гурван сард 3.5 хувь болж буурна гэж судалгаанд оролцсон эдийн засагчид үзсэн байна. Харин энэ хугацаанд нийт инфляцын түвшин 8.5 хувиас 3.7 хувь болж буурах төлөвтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих