logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Эдийн засгийн тодорхойгүй байдал "Caterpillar"-ийн орлого өсөхөд саад болсонгүй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 28 15:45
    138
    "Caterpillar"-ийн хувьцааны ханш 10 гаруй хувиар өссөн нь 2020 оны III сараас хойших дээд үзүүлэлт болов

    "Caterpillar" компанийн борлуулалт сүүлийн хоёр жилийн хамгийн эрчимтэй өсөлт үзүүллээ. Нийлүүлэлтийн сүлжээний саатал, түүхий эд материалын үнийн өсөлт болон дэлхийн эдийн засгийн удаашралыг үл харгалзан компанийн нэрийн хуудас болсон бульдозер болон экскаваторын борлуулалт мэргэжилтнүүдийн таамгийг давсан байна. 

    Салбартаа үйлдвэрлэлээр тэргүүлэгч тус компани энэ оны III улиралд хэрэглэгчдэдээ илүү олон тооны машин механизмыг харьцангуй өндөр үнээр борлуулсан гэсэн тайлан гарчээ. Энэхүү өсөлт нь сүүлийн нэг жилийн турш АНУ-ын үйлдвэрлэгчдийг хүнд байдалд оруулаад байгаа инфляцын улмаас үүссэн зардлаас илүү байсан байна. Компанийн нэгж хувьцаанд ногдох орлого III улирлын байдлаар 3.95 ам.доллар байсан нь “Bloomberg”-ийн 24  шинжээчийн дундаж төсөөлөл болох 3.18 ам.доллароос давжээ.  

    "Caterpillar" компани дэлхийн томоохон машин механизм үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд тус компанийн тоног, төхөөрөмжийн эрэлтээс уул уурхай, барилгаас эхлээд газрын тос байгалийн хийн үйлдвэрлэл хүртэл олон салбарын үйл ажиллагааг тодорхойлж болдог. 

    Хүндхэн нөхцөл байдлыг амжилттай даван туулсан хэрэглэгчид болон бизнесүүдийн ачаар дахин сэргэсэн АНУ-ын эдийн засгийн өсөлт тус компанийн үзүүлэлт сайжрахад гол нөлөө үзүүлсэн байна. Зарим эдийн засагчдын хувьд ам.долларын ханш чангарснаар АНУ-аас бусад улсад хийх экспортын хэмжээ буурна гэж үзсэний үндсэн дээр III улирлын бараа, үйлчилгээний өсөлтийн төсөөллөө бууруулаад байсан юм. 

    "Caterpillar" компанийн хувьцааны ханш 10 гаруй хувиар өссөн нь 2020 оны гуравдугаар сараас хойших дээд үзүүлэлт болжээ. Гол хэрэглэгчид нь бүтээгдэхүүн худалдан авсан хэвээр байгаа учраас “Caterpillar”-ийн хувьцааны ханшийн өсөлт энэ онд “S&P 500 Index”-ийг давж гарсан байна. 

    Тус компанийн тайлангаас харвал Ази, Номхон далайн бүсийн барилгын салбартай холбоотой машин механизмын борлуулалт хамгийн бага хэмжээгээр нэмэгджээ. 

    БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалтын улмаас тогтоосон хөл хорио болон үл хөдлөх хөрөнгийн өсөлтийн удаашралтай холбоотойгоор "Caterpillar"-ийн борлуулалт тус улсад сүүлийн 10 жилд байгаагүй доод түвшинд хүрсэн байна. Тус компани БНХАУ-ын зах зээл тэдний нийт борлуулалтын 5-10 хувийг эзэлдэг гэж мэдэгдэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих