
Зургийг: С.Батсайхан
Эрчим хүчний салбар энэ онд 150 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгааг Эрчим хүчний яам мэдээллээ. Сүүлийн жилүүдэд тус салбар тогтмол алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд гол шалтгаан нь гүйцэтгэж чадаагүй засварын ажил, хөрөнгө оруулалт, шийдэгдээгүй нийгмийн асуудал болон бэлтгэн нийлүүлэгчдэд төлөгдөөгүй өр төлбөр байгааг салбарын яам онцолж байна. Тиймээс үнэ тарифаар тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэдгийг тодотголоо.
“Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ нөөцөөсөө даваад байгаа, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тул тоноглол дээр ямар нэгэн гэмтэл саатал гарвал энэ онд тодорхой хэмжээнд хязгаарлалт хийж болзошгүй” гэж Эрчим хүчний яам мэдээлэв. тэр хэмжээгээр хязгаарлалт хийж болзошгүй гэдгийг онцлов.
Үүнээс гадна тухайн салбарт цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой асуудал сорилт дагуулж байна.
Эрчим хүчний салбар Төрийн өмчит 20 орчим байгууллагын 13 мянга 200 гаруй ажилчинтай. Салбарын дундаж цалин хоёр сая 230 мянган төгрөг байгааг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ. Нийт ажиллагсад нь Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй ажилчдын 1.4 хувийг эзэлж буйг Үндэсний Статистикийн хорооны тайлангаас харж болохоор байна.
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Долгор