logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын түүхий газрын тосны экспорт IV сараас хойших дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 17 15:45
    200
    I/13-наар эцэслэсэн 7 хоногт ОХУ-ын экспортолсон түүхий газрын тосны нийт хэмжээ өдөрт 876 мянган баррелиар буюу 30 хувиар өсөж, 3.8 сая баррель болжээ

    ОХУ-ын далайгаар тээвэрлэх түүхий газрын тосны экспорт өнгөрсөн долоо хоногт дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь тус улсын нийлүүлэлт Европын хориг арга хэмжээний эхний цохилтыг даван гарав уу гэсэн таамаглалыг бий болгожээ.

    Нэгдүгээр сарын 13-наар эцэслэгдсэн долоо хоногт ОХУ-ын экспортолсон түүхий газрын тосны нийт хэмжээ өдөрт 876 мянган баррелиар буюу 30 хувиар өсөж, 3.8 сая баррель хүрсэн байна. Балтын тэнгисээр дамжих экспорт нь өдрийн дүнгээр өмнөх долоо хоногоос 626 мянган баррелиар өссөн бол Хар тэнгис, Номхон далайн боомтуудаас гарах экспортын хэмжээ  ч мөн нэмэгджээ.

    RUSSIA-CRUDE-GFX-1.png

    Харин түүхий газрын тосны татвараас олох Кремлийн орлого төдийлөн огцом өсөөгүй нь өнгөрсөн долоо хоногийн бүх тээвэрлэлтэд нэгдүгээр сард тогтоосон бага хувийн татварыг ногдуулсантай холбоотой аж. Харьцуулбал 12 дугаар сарын татварын түвшин нь одоогийнхоос 2.5 дахин илүү байжээ. ОХУ үйлдвэрлэлийн салбарын ачааллыг хөнгөлөхийн тулд экспортын татварыг бууруулах бодлогынхоо хүрээнд татварын хувь хэмжээг тооцох аргачлалаа өөрчилсөн нь үүнд зарим талаараа нөлөөлжээ.

    Европын Холбооны хориг арга хэмжээний нөлөөгөөр ОХУ-ын түүхий газрын тосны тээвэрлэлтийн хугацаа эрс уртсаж, одоогоор Балтын тэнгисийн боомтуудаас БНЭУ-д хүргэхэд дунджаар 31 хоног зарцуулагдаж байгаа аж. Хэдий тийм боловч өнгөрсөн сард БНЭУ-ын ОХУ-аас худалдан авсан газрын тосны хэмжээ дээд түвшинд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 33 дахин нэмэгджээ. 

    Түүхий газрын тосны импортын хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигддэг тус улс 12 дугаар сард ОХУ-аас өдөрт дунджаар 1.2 сая баррелийг худалдан авсан 11 дүгээр сарынхаас 29 хувиар өссөн үзүүлэлт болохыг “Vortexa” компанийн тайланд дурдсан байна. Ингэснээр ОХУ Ирак, Саудын Арабыг гүйцэж, БНЭУ-ын газрын тосны хамгийн том ханган нийлүүлэгч боллоо.

    Cэтгэгдэл бичих