logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Saudi Aramco: БНХАУ хязгаарлалтаа цуцлахад газрын тос үйлдвэрлэгчдийн нөөц шавхагдах эрсдэлтэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 05 15:35
    70
    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг Вена хотод хийх уулзалтаараа газрын тосны гарцыг өдрийн дүнгээр хоёр сая хүртэлх баррелиар бууруулах эсэхийг хэлэлцэнэ

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны үнийг дэмжихийн тулд үйлдвэрлэлийн гарцаа 2020 оноос хойш байгаагүй хэмжээнд бууруулахаар төлөвлөөд байна. Өнөөдөр тус бүлэг Вена хотод хийх уулзалтаараа гарцыг өдрийн дүнгээр хоёр сая хүртэлх баррелиар бууруулах эсэхийг хэлэлцэх юм.

    Дээрх мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ хоёр өдөр дараалан өсөөд байна. “West Texas Intermediate” (WTI) төрлийн газрын тосны фьючерс үнэ сүүлийн байдлаар өмнөх хоёр өдрийн арилжаанаас есөн хувиар өсөж, баррель нь 86 ам.доллар хүрээд байна.

    Мөнгөний бодлого эрчимтэй чангарч буй энэ үед OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг үйлдвэрлэлийн гарцаа их хэмжээгээр бууруулж байгаа нь эрчим хүчний эрэлтийн төлөвт санаа зовниж буйн дохио аж. Хэдий тийм боловч гарцаа хоёр сая баррелиар бууруулсан ч дэлхийн хэмжээнд газрын тосны нийлүүлэлтэд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид үзэж байна. 1-1.5 сая баррелиар бууруулах нь тэдний хувьд төдийлөн өөрчлөлт авчрахуйц дүн биш бөгөөд одоогийн байдлаар тус бүлгийн үйлдвэрлэлийн гарц аль хэдийн үүнтэй ойролцоо хэмжээгээр буураад байгааг Сингапурын “Mizuho Bank”-ийн Азийн эдийн засаг, стратегийг хариуцсан захирал Вишну Варатан онцоллоо.

    Мөн үйлдвэрлэгчдийн нөөц хүчин чадал багасаж байгаа тул БНХАУ цар тахлын хязгаарлалтуудаа цуцлах үед нөөц бүрэн шавхагдах эрсдэл үүсээд байгааг энэ салбарт дэлхийд тэргүүлэгч “Saudi Aramco” компани анхааруулсан байна.

    “Saudi Aramco” болон Саудын Арабын эрх баригчид өрнөдийн Засгийн газруудыг сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хэт яаравчлуулж, шатах түлшний хөрөнгө оруулалтыг хааж байна хэмээн шүүмжилж байв. Мөн энэ онд газрын тос, байгалийн хийн үнэ огцом өссөн нь хайгуулын төсөл илүү ихээр хэрэгтэй байгаагийн нотолгоо гэж тус компаниас мэдэгдсэн юм.

    Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн том газрын тос импортлогч улс БНХАУ-ын эрэлт ирэх саруудад нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Бээжингээс боловсруулах үйлдвэрүүддээ түүхий нефтийн импорт болон түлшний экспортыг нэмэгдүүлэх худалдааны хөнгөлөлтийг олгосон нь үүнд голчлон нөлөөлөхөөр байгаа аж.

     

    Cэтгэгдэл бичих