logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Европын Холбоонд өсөлтөөрөө тэргүүлдэг Унгарын үл хөдлөх хөрөнгийн зах зээл “хөрж” эхэлжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 18 15:30
    261
    2022 оны IV улиралд Унгарын нийтийн орон сууцны дундаж үнэ өмнөх улирлаасаа 4 хувиар буурав

    Сүүлийн 10 жилийн хугацаанд өсөлтөөрөө Европын Холбоонд тэргүүлсэн Унгар улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн өсөлт оргил түвшиндээ хүрээд буурч эхэлсэн байх магадлалтайг тус улсын томоохон зуучлагч компаниудын тайлан харуулж байна.

    2022 оны IV улиралд Унгарын нийтийн орон сууцны дундаж үнэ өмнөх улирлаасаа дөрвөн хувиар буурсан бол амины орон сууцны үнэ таван хувиар буурсныг “Otthon Centrum” компани мягмар гарагт гаргасан тайландаа дурджээ. Хэдий тийм боловч оны эцэст үнэ буурснаас үл хамааран 2023 оны нийт дүнгээр Унгарт нийтийн орон сууцны үнэ 25 хувиар өссөн байна.

    unnamed.jpg

    Бодлогын хүүгийн түүхэн доод түвшин, орон сууцны төслийн татаас, цалингийн өсөлт зэрэг нь тус улсын орон сууцны зах зээлийн өсөлтийн гол түлхэц болжээ. 2015 оноос хойш Унгарт үл хөдлөх хөрөнгийн үнэ 156 хувиар өссөн нь Европын Холбоонд тэргүүлэх үзүүлэлт болохыг “Eurostat”-ийн өнгөрсөн оны III улиралд гаргасан тайланд дурдсан байна.

    Харин ОХУ-Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн нөлөөлөл Унгар улсад хүндрэл учруулснаар энэхүү хандлага өөрчлөгдөж байгаа аж. Тус улс инфляцын өсөлтөөрөө Европын Холбоонд тэргүүлж эхэлсэн тул Төв банк бодлогын хүүгээ 18 хувь болгон өсгөснөөр ипотекийн зээлийн эрэлтийг бууруулсан байна.

    Cэтгэгдэл бичих