logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Нью-Йорк болон Сингапур дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор нэрлэгдэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 02 16:29
    506
    Азийн хотуудын амьдрах өртгийн дундаж өсөлт 4.5 хувьтай байна

    “Economist Intelligence Unit” байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхий нийтийн амьдрах өртгийн тайлан"-ийн 2022 оны жагсаалтад Нью-Йорк болон Сингапур дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотоор нэрлэгджээ.

    Жагсаалтад багтсан дэлхийн 172 томоохон хотод амьдралын өртөг өнгөрсөн оноос 8.1 хувиар өссөн нь Украин дахь дайн, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг хүчин зүйлстэй холбоотой аж.

    Өнгөрсөн онд жагсаалтыг тэргүүлсэн Тель-Авив хот гуравдугаар байр руу ухарсан бол Хонгконг, Лос-Анжелес хот дөрөвдүгээр байрыг хуваалцсан байна.

    Жагсаалтаас харвал Азийн хотуудын амьдрах өртгийн дундаж өсөлт 4.5 хувьтай байгаа нь бусад хотуудтай харьцуулахад тийм ч огцом бус үзүүлэлт болжээ. Ерөнхийдөө Засгийн газруудын бодлого, валютын хөдөлгөөнөөс хамаарч улс бүрийн үзүүлэлт өөр хоорондоо маш ялгаатай гарчээ. Тухайлбал: Японы бодлогын хүү доогуур түвшинд байснаас шалтгаалж Токио болон Осака хот 24 болон 33 байраар ухарсан байна.

    Харин БНХАУ-д хамгийн өртөг өндөртэйд тооцогддог зургаан хот бүгд байр ахиж, Шанхай хот эхний 20 дотор багтжээ. 

    Амьдралын өртөг хамгийн багатай хотоор Сирийн нийслэл Дамаск, Ливийн нийслэл Триполи хот бичигджээ.

    Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотууд

    1. Сингапур

    2. Нью-Йорк, АНУ

    3. Тел-Авив, Израил

    4. Хонгконг, БНХАУ

    5. Лос-Анжелес, АНУ

    6. Цюрих, Швейцар

    7. Женев, Швейцар

    8. Сан-Франциско, АНУ

    9. Парис, Франц

    10. Копенхаген, Дани

    Дэлхийн хамгийн өртөг багатай хотууд

    1. Дамаск, Сири

    2. Триполи, Ливи

    3. Техран, Иран

    4. Тунис, Тунис

    5. Ташкент, Узбекистан

    6. Карачи, Пакистан

    7. Алма-Ата, Казакстан

    8. Ахмадабад, БНЭУ

    9. Ченнай, БНЭУ

    10. Алжир, Алжир

    Cэтгэгдэл бичих