
Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Индонезийн Бали аралд болох “Их 20”-ийн уулзалтад ямар нэгэн байдлаар оролцоно хэмээн дотоодын эх сурвалж мэдээлжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоровын мэдэгдсэнээр Владимир Зеленский “Их 20”-ийн уулзалтад цахимаар оролцоно гэсэн байна. Украины Ерөнхийлөгчийн хувьд “Их 20”-ийн уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон тохиолдолд оролцохгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Европын Холбооноос ирэх онд Украин улсад 18 тэрбум еврогийн тусламжийн багц олгоно гэж мэдэгдээд байна. Брюссель хотноо болсон Европын Холбооны Сангийн сайд нарын уулзалтын үеэр Унгар улс дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн аж. Европын Комиссын Ерөнхийлөгчийн санал болгосон тусламжийн багцын төслийг батлахын тулд Европын Холбооны 27 гишүүн улс санал нэгтэйгээр дэмжих ёстой юм байна.