logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Ажиллах хүчээр дутагдсан ОХУ-ын эдийн засаг Владимир Путины цэргийн дайчилгааны төлөөсийг амсаж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 02 17:00
    144
    ОХУ-д 300 мянган иргэн цэргийн албанд татагдаж, үүнээс ч олон иргэн дайчилгаанаас зугтан гадаадад гарчээ

    Хүн амын бууралт, насжилтаас болж аль хэдийн хүндрэлтэй тулгарах болсон ОХУ-д цэргийн дайчилгаа зарлагдсанаас хойш хоёр сарын хугацаанд ажиллах хүчний хомсдол дээд цэгтээ хүрээд байна. 

    Москвагийн “Гайдар” хүрээлэнгийн судалгаанаас үзвэл дайчилгаанаас шалтгаалж ОХУ-ын нийт аж үйлдвэрлэлийн гуравны нэг нь ажиллах хүчний дутагдалд орох эрсдэлтэй болжээ. Өөрчлөн байгуулалтын хүнд үе болох 1993 оноос хойш тус улсад ийм хэмжээний дутагдал нүүрлэж байгаагүй аж.

    317896462_5743934659020454_8323579417965663961_n.jpg

    300 мянган иргэн цэргийн албанд татагдаж, үүнээс ч олон иргэн дайчилгаанаас зугтан гадаад руу гарсан нь тус улсад эрчүүдийн ажиллах хүчний нөөцийг хоёр хувиар бууруулахаар байна. “Bloomberg Economics” ОХУ-ын энэ оны эдийн засгийн өсөлт ердөө 0.5 хувь байна гэж тооцоолсны гол шалтгаануудын нэг нь энэ аж.

    Тус улсын хамгийн том ажлын зарын платформ “HeadHunter”-ийн судалгаагаар дайчилгаа зарлагдсаны дараах сард хуучин Зөвлөлтийн орнууд болон Турк улсад ажилд орох өргөдөл өгсөн ОХУ-ын иргэдийн тоо огцом өссөнөөс тэдний бараг 20 хувь нь мэдээллийн технологийн мэргэжилтнүүд байсан нь анхаарал татаж байна.

    Түүнчлэн ОХУ-д аравдугаар сард мэдээллийн технологи болон харилцаа холбооны салбарын сул ажлын байрны тоо өмнөх сараас 15 хувиар өссөнийг “Superjob” компанийн судалгаа харууллаа.

    ОХУ-д 20-24 хүртэлх насны бүлэгт хамаарах нийт хүн ам долоон сая орчим байгаа бөгөөд 10 гаруй жилийн өмнө 12 сая байсныг “HeadHunter”-ийн судалгааны хэлтсийн захирал Наталъя Данина онцолж байна. 

    Тус улсын хөдөлмөрийн зах зээлд зөвхөн цагаан захтнууд бус цэнхэр захтнуудын эрэлт ч мөн огцом өссөн байна. Жишээлбэл: улирлын шинжтэй ажил хийдэг иргэд олноороо цэрэгт татагдсанаас болж Новосибирск хотод гудамжны цас цэвэрлэх хүн хүчний тоо бараг 50 хувиар буураад байгааг албаныхан мэдээлжээ. Мөн “Уралвагонзавод”-ын Төрийн өмчит танкны үйлдвэр 200 гаруй ялтныг ажиллуулахаар болсон аж.

    11 дүгээр сарын судалгаагаар ОХУ-ын компаниудын гуравны нэг нь цэргийн албанд тодорхой тооны ажилтнаа үдсэн бол 20 гаруй хувь нь тэднийг орлох ажилтан олоогүй байгаагаа мэдээлжээ.

    “Айдас ба тодорхойгүй байдал манай орны оюунлагууд болон капиталын гадагш чиглэсэн ноцтой урсгалыг бий болгосноор олон салбарт сөргөөр нөлөөлж байна” хэмээн Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн профессор Евгений Коган өгүүлж байна.

    Cэтгэгдэл бичих