logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    АНУ ОХУ-тай цөмийн зэвсгийн асуудлаарх хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр ажиллаж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 09 15:25
    65
    АНУ болон ОХУ-ын талын тогтмол уулздаг Женев хотод уулзалт зохион байгуулах боломжгүй болжээ

    АНУ-ын тал  ОХУ-тай цөмийн зэвсгийн асуудлаар хоёр талын зөвлөлдөх комиссын уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа хэмээн тус улсын Төрийн Департментын төлөөлөгч мэдэгджээ. Хэдий тийм боловч дээрх мэдэгдлийн үеэр уулзалт хаана, хэзээ болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

    Одоогоор Швейцар улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа учраас хоёр талын тогтмол уулздаг Женев хотод тус уулзалтыг зохион байгуулах боломжгүй болжээ. Тиймээс энэ удаагийн уулзалтыг Египетийн Каир хотод хийнэ гэж Москвагийн зарим эх сурвалжууд мэдэгдсэн байна. АНУ энэхүү уулзалтыг үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн бол ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков одоогоор энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.

    Cэтгэгдэл бичих