
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
МИАТ ТӨХК үндсэн чиглэлүүдийн нислэгийн тарифаа 10-15 хувиар бууруулахаар шийдвэрлэв
Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 29 15:50
977
МИАТ компани 2011 оноос хойш анх удаа нислэгийн үнэ тарифтаа өөрчлөлт оруулж байна
МИАТ ТӨХК зардал бууруулах төлөвлөгөөний хүрээнд үндсэн чиглэлийн нислэгүүдийн тийзийн үнийг 10-15 хувиар хямдруулснаа мэдээллээ.
Хэдийгээр энэхүү үнэ нь улирлын чанартай нислэгүүдэд хамаарахгүй боловч 6-7 орчим хувиар хямдарсан байна. Компанийн үнийн тарифт валютын ханшийн хэлбэлзэл, шатахууны үнийн өсөлт шууд хамаардаг.
“Компани 20 жилийн хугацаанд дотоодын шатахуун нийлүүлэгчдээс ашиг нэмсэн үнээр шатахуун худалдан авдаг байсан. Харин өнгөрсөн оны III улирлаас “Роснефть” компанийн бүтээгдэхүүнийг “Эрчис-ойл” компаниар дамжуулан ашиг нэмээгүй үнээр шатахуун авч эхэлсэн. Энэ нь өмнөх худалдан авалтын нэгжийн үнээс 30 орчим хувиар доогуур үнэ болж буй”-г мИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал онцолж байна.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир
Cэтгэгдэл бичих