logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Хөгжиж буй орнууд Европын Холбоог цэвэр эрчим хүчээр хангахыг Европын Комиссын Ерөнхийлөгч уриалав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 09 17:00
    67
    Египетийн Шарм-Эль-Шейх хотноо болж буй COP27 уулзалтад дэлхийн 100 гаруй улсын Төрийн тэргүүн оролцож байна

    ОХУ-аас шатах түлшний хамааралтай байдлаа бууруулж, ногоон зорилтуудаа биелүүлэхэд нь шаардлагатай цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр хангах замаар Европын Холбоотой “Нэг баг болж” хамтран ажиллахыг Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хөгжиж буй орнуудад хандан уриалжээ.

    Мөн тэрбээр хүлэмжийн хийн ялгарлын түвшин өндөртэй орнуудад уур амьсгалын төлөөх ажлуудаа эрчимжүүлэхийг уриалсан байна. Урсула фон дер Ляйен “Тамд хүргэх зам бус диваажинд хүргэх тасалбарыг сонгоцгооё” хэмээн уур амьсгалын асуудлаарх COP27 дээд түвшний уулзалтад хэлсэн үгэндээ дурджээ.

    Үүний зэрэгцээ ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сайрил Рамафоза "Африкийн орнуудын өрийн хэмжээ улам нэмэгдэхээс сэргийлэхийн тулд тус бүс нутгийг чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийг буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээл хэлбэрээр олгох хэрэгтэй"-г онцолсон байна. Мөн тэрбээр "Уур амьсгалтай холбоотой тусламж дэмжлэг дэлхийн хүн амын дийлэнх хувьд хүрч чадахгүй байгаа тул олон улсын хөгжлийн банкнуудад үүнтэй холбоотой санхүүгийн арга барилаа өөрчлөх"ийг уриалжээ. 

    Египетийн Шарм-Эль-Шейх хотноо болж буй COP27 уулзалтад дэлхийн 100 гаруй улсын Төрийн тэргүүн оролцож байна. Шотландын Глазгоуд болсон өнгөрсөн жилийн уулзалтаас ялгаатай нь энэ онд дэлхийн удирдагчид цэвэр эрчим хүчний шилжилтээс илүү нийлүүлэлтийн аюулгүй байдлыг чухалчилж байгаа нь ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллээс шалтгаалсан эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой ажээ.

    Cэтгэгдэл бичих