
Дотоодын “₮” картын хэрэглээг нэмэгдүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын “КТ” группийн охин компани болох “BC Card”-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр “ВС Card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад, дотоодын “₮” картаар БНСУ-д төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдэж байна.
Ази-Номхон далайн бүсийн хамгийн том карт хүлээн авагчаар нэрлэгдэж буй “BC Card” БНСУ-ын анхны төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч компаниудын нэг юм. Тус компани одоогийн байдлаар 30 сая орчим карт гаргаж, 3.2 сая байгууллагын гүйлгээ хүлээн авч, жилд таван тэрбум гүйлгээг дамжуулж байгаа аж.
“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд арилжааны банкнууд EMV/NFC технологи бүхий зайнаас уншуулах үндэсний брэнд “₮” карт гаргаснаар иргэд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандарт хангасан картаар төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байгаа юм.
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар
“BC Card” компанийн Олон улсын бизнес хөгжлийн менежер Ха Мин У