logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    OPEC+ газрын тосны гарцаа бууруулахаар болсныг Жо Байден “алсаа бодоогүй шийдвэр” гэж шүүмжлэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 06 14:40
    142
    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцаа ирэх 11 дүгээр сараас эхлэн өдөрт хоёр сая баррелиар бууруулахаар шийдвэрлэлээ

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны үнийг дэмжихийн тулд үйлдвэрлэлийн гарцаа ирэх 11 дүгээр сараас эхлэн өдөрт хоёр сая баррелиар бууруулахаар боллоо.

    Гишүүн орнуудын Сайд нарын тайлбарласнаар энэ нь газрын тосны үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангаж, мөн өөрсдийн орны эдийн засгийг эрсдэлд орохоос сэргийлэх ач холбогдолтой алхам аж. Харин Цагаан ордноос энэхүү шийдвэрийг хатуу шүүмжилж, хариу арга хэмжээ авах боломжтойгоо илэрхийлжээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Дэлхийн эдийн засаг Владимир Путины эзлэн түрэмгийллийн сөрөг нөлөөлөлтэй тэмцэж буй үед энэ нь алсаа бодоогүй шийдвэр боллоо” хэмээн шүүмжилснийг Цагаан ордон уламжилсан байна. Мөн АНУ 11 дүгээр сард стратегийн нөөцөөсөө дахин 10 сая баррель газрын тос гаргахаар төлөвлөснийг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан мэдэгджээ.

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа бууруулах дүнг тооцоолохдоо үйлдвэрлэлийн хуучин суурь үзүүлэлтийг ашигласан тул нийлүүлэлтийн бодит бууралт өдөрт хоёр сая бус нэг сая баррель байх юм. Хэдий тийм боловч энэ нь 2020 оноос хойш байгаагүй их хэмжээ бөгөөд дэлхийн эдийн засагт дахин том цохилт өгөх эрсдэлтэй аж.

    Дээрх шийдвэрээс гадна OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн орнууд хамтын ажиллагааны гэрээгээ 2023 оны төгсгөл хүртэл сунгажээ. Мөн зах зээлийн байдал өөрчлөгдөхгүй л бол гарцыг бууруулах арга хэмжээ ирэх он дуустал үргэлжлэхийг Саудын Арабын эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бин Салман өгүүлсэн байна.

    Өргөтгөсөн бүлгийн уулзалтын дараа Нигерийн Газрын тосны нөөцийн сайд Тимипре Силва ярилцлага өгөхдөө “OPEC-ийн хүсэж буй үнэ бол ойролцоогоор 90 ам.доллар. Энэ нь зарим улсын эдийн засгийг тогтворгүйжүүлэх байх” хэмээн дурджээ.

    Энэхүү бүлэгт багтдаг ОХУ-ын хувьд түүхий газрын тосны өдрийн гарц нь 10.5 сая баррель болсон бөгөөд энэ нь есдүгээр сарынхаас 500 мянган баррелиар илүү хэмжээ аж. Европын Холбоо ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоовол цаашид үйлдвэрлэлийн гарцаа түр хугацаанд бие даан бууруулж магадгүй болохыг ОХУ-ын Шадар сайд Александр Новак өгүүлсэн байна. 

    OPEC-ийн шийдвэрийн дараа брент төрлийн түүхий газрын тосны үнэ 2.4 хувиар өссөн буюу баррель нь 93.96 ам.доллар болж, сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрлээ. 

    Cэтгэгдэл бичих