logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Европын Холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүд батлав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 06 16:00
    112
    Европын Холбоо ОХУ-ын байгууллагуудад үзүүлдэг мэдээллийн технологи, инженерчлэл, эрх зүйн үйлчилгээг зогсоох шийдвэр гаргалаа

    Европын Холбоо ОХУ-ын эсрэг тавих шинэ хориг арга хэмжээний багцыг баталсныг Европын Комиссоос мэдээллээ. 

    Кремлиэс Украинд эхлүүлсэн дайндаа цэргийн нэмэлт хүч дайчилсан, цөмийн зэвсэг ашиглахаар сүрдүүлсэн, мөн хөрш орныхоо газар нутгийг бүрэлдэхүүндээ оруулснаа зарласан нь Европын Холбооноос энэхүү шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна.

    Үүнд ОХУ-тай хийх гангийн болон технологийн бүтээгдэхүүний худалдааг хязгаарлах, ОХУ-ын байгууллагуудад үзүүлдэг мэдээллийн технологи, инженерчлэл, эрх зүйн үйлчилгээг зогсоох, мөн тус улсын далайн тээврээр дамжуулан гуравдагч орнуудад нийлүүлж буй газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох зэрэг арга хэмжээнүүд багтжээ.

    Өмнө нь Европын Холбооны гишүүн орнууд ОХУ-ын газрын тосны тээвэрлэлтэд зориулсан даатгал, санхүүгийн үйлчилгээг зогсоохоор тохироод байсан ч “Их 7”-ийн бүлэг болон бусад орнуудын тогтоосон үнийн түвшинтэй ижил, эсвэл бага үнэтэй газрын тосны нийлүүлэлтийг нь зөвшөөрсөн байв.

    Үүнээс гадна ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд, зүүн Украины дөрвөн мужийг бүрэлдэхүүндээ нэгтгэх санал асуулгын зохион байгуулагчид, өмнөх хориг арга хэмжээг зөрчсөн иргэд зэрэг хувь хүмүүст чиглэсэн нэмэлт хориг арга хэмжээнүүдийг баталсан байна.

    Cэтгэгдэл бичих