logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Bitcoin”-ийн ханш сэргэж, сүүлийн 3 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 13 05:34
    710
    “Bitcoin”-ийн ханшийн өсөлт үргэлжилж байна

    Хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл нэмэгдсэнээр “Bitcoin”-ийн ханш эрчимтэй сэргэж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ. 

    Даваа гарагт “Bitcoin”-ийн ханш 3.9 хувиар өсөж, 22 мянган ам.доллар хүрсэн байна. АНУ-ын инфляцын дүн мэдээллийн прогноз болон “Ethereum” блокчэйн шинэчлэгдэх хүлээлт үүнд тодорхой нөлөө үзүүлсэн гэж шинжээчид үзжээ.

    BITCOIN-GFX.png

    Есдүгээр сарын есөнд “Bitcoin”-ийн ханш өдөрт 10 хүртэлх хувиар өссөн бол ам.долларын ханш суларсан урвуу хөдөлгөөн харуулсан нь анхаарал татаж байгаа юм.

    "АНУ-ын хэрэглээний үнийн индекс танилцуулагдаж зах зээл огцом хэлбэлзвэл “Bitcoin” олон улсын технологийн компаниудын хувьцааны ханштай нэг зүгт хөдлөх төлөвтэй" гэж шинжээчид тооцоолж байна.

    Үүнээс гадна энэ сард АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас бодлогын хүүний өсөлтийн дохио өгөх хүлээлт үүсгэсэн нь “Bitcoin”-ийн ханшийн өсөлтийн шалтгаануудын нэг байх боломжтой гэж үзжээ.

    Мягмар гарагт гарах АНУ-ын инфляцын дүн мэдээлэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дарамтыг сулруулах тооцоотой байна. Хэдий тийм боловч таамаглалаас өндөр дүн гарвал крипто валютын ханшид байнга сөрөг үйлчлэлтэй байдаг мөнгөний чанга бодлогыг бий болгох магадлалтай аж.

    Cэтгэгдэл бичих