logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Жо Байден: АНУ БНХАУ-тай зөрчлийг биш өрсөлдөөнийг эрэлхийлж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 10 11:20
    519
    Жо Байден 2024 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр төлөвлөснөө илэрхийлэв

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногт болох “Их 20”-ийн бүлгийн Төрийн тэргүүнүүдийн  уулзалтаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахаа мэдэгдлээ. 

    Уулзалтаар Ши Жиньпинтэй хоёр улсын худалдаа, Тайванийн нөхцөл байдал зэрэг асуудлаар ярилцах хүлээлттэй байгааг тэрбээр лхагва гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ дурджээ. Хэдий тийм боловч АНУ ямар нэгэн томоохон буулт хийхгүй болохыг онцлоод “Би зөрчлийг биш өрсөлдөөнийг эрэлхийлж байна” хэмээн дурдсан байна. 

    Мөн Тайванийн асуудлаарх АНУ-ын байр суурь өмнөхөөсөө өөрчлөгдөөгүйг Жо Байден өгүүлжээ. Тэрбээр БНХАУ халдан довтолсон тохиолдолд Тайванийг хамгаалахаа өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсан ч энэ нь “Нэг Хятад” бодлогыг үгүйсгэсэн хэрэг биш гэдгийг тэмдэглэж байв. 

    Албан тушаалаа хүлээн авснаас хойш Ши Жиньпинтэй хараахан уулзалт хийгээгүй байгаа Жо Байдены хувьд Индонезид болох “Их 20”-ийн бүлгийн уулзалт нь хоёр улсын харилцаа доод түвшиндээ хүрээд байгаа энэ үед маш чухал ач холбогдолтой юм. “БНХАУ-ын үндэсний нэн чухал эрх ашиг юу болох талаар Ши Жиньпиний үзэл баримтлал, АНУ-ын үндэсний нэн чухал эрх ашиг юу болох талаар миний үзэл баримтлал хоорондоо зөрчилдөхөөргүй “Улаан шугам”-ыг татах нь энэ уулзалтын гол зорилго” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

    Үүний зэрэгцээ Жо Байден 2024 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр төлөвлөснөө илэрхийлжээ. “Завсрын шатны сонгуулийн үр дүн хэрхэн гарахаас үл хамааран Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр зорьж байна. Магадгүй ирэх оны эхээр эцсийн шийдвэрээ гаргах байх” хэмээн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

    Удахгүй 80 нас хүрэх  Жо Байден өөрийн эрүүл мэндийн байдал болон гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөн шийдвэрээс хамааран дахин өрсөлдөх эсэхээ шийднэ гэж өмнө нь мэдэгдсэн тул сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлээгүй байсан юм.

    Cэтгэгдэл бичих