logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Lucid Group”-ийн борлуулалт таамагт хүрээгүйгээс хувьцааны ханш нь унав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 10 09:00
    49
    “Lucid Group”-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 40 центээр буурчээ

    Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Lucid Group” компанийн III улирлын борлуулалтын орлого болон ашгийн үзүүлэлтүүд шинжээчдийн таамагт хүрээгүйгээс хувьцааны ханш нь унасан байна. 

    Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ашиг нь 40 центээр буурсан гэж мягмар гарагт тус компани мэдэгджээ. Тайлант хугацаанд “Lucid Group”-ийн борлуулалтын орлого 195.5 сая ам.доллар байсан нь “Bloomberg”-ийн мэргэжилтнүүдийн тооцоолол болох 204 сая ам.долларт хүрээгүй байна.

    Оны эхнээс “Lucid Group”-д нийлүүлэлтийн сүлжээний удаашрал болон логистикийн асуудлууд үүссэнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн зорилтоо хоёр удаа бууруулаад байгаа юм. 

    Мягмар гарагт тайлангаа танилцуулах үедээ тус компани энэ онд нийт 6000-7000 автомашин үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн байна. 

    Мөн “Lucid Air” седан загварын урьдчилсан захиалгын тоо II улиралд 37 мянга байсан бол тайлант хугацаанд 34 мянга болж буурчээ. Харин худалдаанд гарах нь хойшлоод буй SUV загварынхаа урьдчилсан захиалгыг 2023 оноос авч эхэлнэ гэж энэ үеэр мэдэгдсэн байна. 

    Мөн энэ үеэр тус компани цаашдаа брокерын фирмүүдэд 600 сая ам.долларын хувьцаагаа худалдах гэрээ хийснээс гадна Саудын Арабын Баялгийн санд 915 сая ам.долларын хувьцаа худалдах болсноо зарлажээ. Одоогоор “Lucid Group”-ийн дийлэнх хувьцааг Саудын Араб улс эзэмшиж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих