logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Энтони Блинкен: БНХАУ Тайванийг нэгтгэх явцыг улам түргэсгэхийг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 18 15:20
    235
    Ши Жиньпин Коммунист намын их хурлыг нээж хэлсэн үгэндээ “БНХАУ, Тайвань нэгдэх түүхэн мөч ойртсон”-ыг онцоллоо

    БНХАУ Тайванийг нэгтгэх шийдвэрээ тооцоолж байснаас харьцангуй богино хугацаанд гаргасныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен онцоллоо.

    “Сүүлийн жилүүдэд Тайванийн асуудлыг чиглэсэн Бээжингийн хандлага өөрчлөгдөөд байгаа. Энэ бол одоогийн нөхцөл байдлыг үгүйсгэсэн зарчмын шийдвэр. Бээжин Тайванийг нэгтгэх явцыг улам түргэсгэхэд анхаарч буйг харууллаа” хэмээн тэрбээр даваа гарагт Стэнфорд Их сургуульд уулзалт хийхдээ өгүүлсэн байна. Мөн  “Ши Жиньпиний удирдлага доорх БНХАУ “дотооддоо дарангуй, гадаадад түрэмгий” бодлого явуулж байна” хэмээн шүүмжилж, “Хэрэв энхийн арга зам бүтэхгүй бол албадлагын арга хэрэглэнэ. Албадлагын арга нь бүтэлгүйтвэл хүч хэрэглэх аргыг сонгож магадгүй” хэмээн нэмж дурдсан байна.

    Ням гарагт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин таван жилд нэг удаа зохиогддог Хятадын Коммунист намын их хурлыг нээж үг хэлэхдээ “БНХАУ, Тайвань нэгдэх түүхэн мөч ойртсон”-ыг онцолж байв. Мөн тэрбээр үүний тулд энх тайвны арга замыг эрхэмлэх боловч шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх болохоо илэрхийлсэн юм. 

    Хэдийгээр Жо Байдений засаг захиргаа БНХАУ-ыг бүс нутгийн хүчний тэнцвэрийг алдагдуулж байна хэмээн буруутгасан ч Тайванийг хүчээр нэгтгэх Бээжингийн төлөвлөгөөний талд төдийлөн байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. Өнгөрсөн онд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын тэргүүн адмирал Филип Дэвидсон нь Сенатын зэвсэгт хүчний хороонд илтгэхдээ БНХАУ Тайванийг 2030 оноос өмнө, тодруулбал дараагийн зургаан жилийн дотор өөртөө нэгтгэхийг зорьж байгааг дурдаж байв.

    Наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдаж, БНХАУ арлын ойролцоо цэргийн сургуулилалт хийж, далай руу пуужин харвасан юм.

    Cэтгэгдэл бичих