logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Mastercard” банкны дансаараа крипто арилжаа хийх үйлчилгээ танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 18 15:00
    66
    “Crypto Source” үйлчилгээг ирэх онд АНУ, Израил, Бразилд нэвтрүүлнэ

    “Mastercard” компани хэрэглэгчдэд банкны дансаараа дамжуулан дижитал хөрөнгө авах болон зарах боломжийг олгох үйлчилгээ танилцуулснаар банк санхүүгийн байгууллагууд анх удаа харилцагчдадаа крипто арилжааг санал болгох үүд нээгдэж магадгүй болжээ.

    “Crypto Source” хэмээх энэхүү үйлчилгээг ирэх онд АНУ, Израил, Бразилд анхлан нэвтрүүлэхийг тус компани мэдээлсэн ч эхний ээлжид хамтран ажиллах банкнуудаа нууцалсан байна.

    Сүүлийн жилүүдэд банкнууд крипто зах зээлд бэлтгэх болсон ч зохицуулалтын асуудлаас болж дийлэнх нь виртуал хөрөнгө байршуулах, үйлчлүүлэгчдэд санал болгохдоо болгоомжтой хандаж байгаа юм. Хэдий тийм боловч дэлхийн олон зуун банкнуудтай түншилдэг “Mastercard”-ийн энэхүү үйлчилгээ криптовалютыг хэрэглээнд түгээмэл нэвтрэхэд нөлөөлж магадгүй байгаа аж.

    “Өөрийн үйлчлүүлдэг банкнаасаа криптовалют худалдаж авах боломжтой байх нь хэрэглэгчдийн хувьд ч зах зээлийн хувьд ч томоохон хэрэгцээ болоод байна” хэмээн тус компанийн Кибер орчин, судалгааны хэлтсийн захирал Ажаи Бхалла онцоллоо.

    “Crypto Source” үйлчилгээг дижитал хөрөнгийн “Paxos Trust” компанитай хамтран хүргэх бөгөөд банкнуудын өмнөөс виртуал хөрөнгө арилжаалах, хадгалах үйлчилгээг дээрх компани хариуцах юм байна. 

    Криптовалютын уналтаас шалтгаалан энэ онд тус зах зээлийн үнэлгээнээс хоёр их наяд ам.доллар арчигдаад байгаа ч томоохон санхүүгийн компаниуд виртуал хөрөнгөтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхээс эмээхгүй байна. Жишээлбэл: өмнөх сард биржийн оператор “Nasdaq” компани дижитал хөрөнгийн хадгаламжийн үйлчилгээ нэвтрүүлэхээ мэдэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих