logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 15 15:35
    312

    Зургийг: С.Батсайхан

    Кабелийн телевиз хэрэглэгчид 2023 оны II улирлын эцэст нэг сая болж, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсжээ

    Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2023 оны эхний хагас жилд 985.3 тэрбум төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 130.7 тэрбум төгрөгөөр буюу 15.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүнд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого, компьютер программчлал, зөвлөгөө болон  түүнд  холбогдох  үйл ажиллагааны орлого, өргөн нэвтрүүлэг  бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого зэрэг өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

    16-1.JPG

    Мөн кабелийн телевиз хэрэглэгчид 2023 оны  II улирлын эцэст нэг сая болж, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсжээ. Улаанбаатар хот болон Орхон, Баянхонгор зэрэг таван аймагт хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

    Харин үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчид давхардсан тоогоор 4.9 сая, интернэт хэрэглэгчдийн тоо 4.3 сая болж өсжээ.

    16-2.JPG

    Нөгөө талаас нийт шуудан, илгээмжийн хэмжээ 2.5 сая ширхэг болж өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар буурсан байна. Энэхүү бууралтад дотоодын шуудан, илгээмж буурсан нь нөлөөлжээ.

    Монгол Улс цахим үндэстэн болох зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд энэ хүрээнд зарим хууль тогтоомжуудын дагуу мэдээллийг ил тод байлгахад анхаарч байна. Мэдээллийг ил тод болгосноор авлигын эсрэг арга хэмжээнд томоохон түлхэц болно гэж үзэж байгаа юм.

    Мөн 2023 онд 5G технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд мэдээлж байв. 

    Cэтгэгдэл бичих