logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ОХУ Европын газрын тосны гол зах зээлийнхээ 90 хувийг алдаад байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 22 13:20
    117
    Франц, ХБНГУ, Литва, Польш зэрэг улс ОХУ-ын газрын тосны импортыг хориглоод байна

    Европын Холбооны хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхэд хоёр долоо хоног үлдээд буй энэ үед ОХУ Балтын тэнгис, Хойд мөсөн далайгаар дамжих газрын тос тээвэрлэлтийн гол зангилаа болох Хойд Европ дахь зах зээлийнхээ 90 хувийг аль хэдийн алдаад байгааг “Bloomberg” мэдээллээ. 

    Сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд ОХУ Газрын дундад тэнгис, Хар тэнгисийн сав газрыг эс тооцвол одоогоор нийлүүлэлт хийх боломжтой цорын ганц Европын боомт болоод байгаа Роттердамд өдөрт ердөө 95 мянган баррель газрын тос хүргэжээ. Хоёрдугаар сарын эхээр тус бүс нутгийн боомтуудад өдрийн дүнгээр 1.2 сая гаруй баррель газрын тос хүргэж байсан аж.

    Хэдэн сарын өмнө Франц, ХБНГУ, Литва тэргүүтэй улс ОХУ-ын газрын тосны импортыг хориглосон бол есдүгээр сард Польш улс мөн хоригт нэгдээд байсан юм.

    Одоогоор Балтын тэнгис дэх ОХУ-ын боомтуудад ачигдаж буй нийт түүхий газрын тосны дөрөвний гурав нь Ази руу тээвэрлэгдэж байна. АНУ, Их Британи, Европын Холбооны хориг хэрэгжихийн өмнөх хэсэгхэн хугацааг БНЭУ давуу тал болгохын тулд ОХУ-аас авах газрын тосоо олон сая баррелиар нэмэгдүүлээд байгаа юм. 12 дугаар сарын таванд хориг хүчин төгөлдөр болохоос өмнө замд гарсан ачаа ирэх нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хоригоос чөлөөлөгдөх учраас тэр аж.

    Мөн энэ долоо хоногийн лхагва гараг гэхэд “Их 7”-ийн бүлгийн орнууд ОХУ-ын түүхий газрын тосны нийлүүлэлтэд тавих үнийн таазны түвшнийг зарлах хүлээлттэй байна. Тогтоосон үнээс давсан үнээр худалдан авсан газрын тосыг Европ болон Их Британийн хөлөг онгоцнууд тээвэрлэхгүй бөгөөд мөн даатгал зэрэг бусад үйлчилгээнд хамруулахгүй аж.

    Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас тээвэрлэгдсэн газрын тосны нийт хэмжээ өдөрт 2.67 сая баррель байсан нь сүүлийн есөн долоо хоногийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болж байна.

    Cэтгэгдэл бичих