logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Индонез улс цахилгаан автомашины худалдан авалт бүрд $5000-ын татаас олгоно
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 15 17:00
    235
    Индонез улсын Засгийн газар борлуулсан цахилгаан автомашин тутамд 80 сая хүртэл рупигийн татаас олгохоор төлөвлөжээ

    Индонез улсын Засгийн газраас санаачилсан Цахилгаан автомашины худалдан авалтад олгох татаасны тухай хууль шийдвэр гаргалтын түвшинд очоод байна. Энэхүү хууль батлагдвал цахилгаан автомашины борлуулалтыг дэмжээд зогсохгүй энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж үзэж байгаа юм. 

    Тус улсын Засгийн газар борлуулсан цахилгаан автомашин тутамд 80 сая хүртэл рупи буюу 5130 ам.долларын татаас олгохоор төлөвлөж байгаа гэж Үйлдвэрийн сайд нь мэдэгдээд байна.

    Индонез улс 2030 он гэхэд цахилгаан автомашины борлуулалтыг гурав дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Ингэснээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниуд тус улсад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих