logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    "Уналттай зах зээл 2023 он дуустал үргэлжилнэ" гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид тооцоолов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 22 14:20
    226
    Европын жишиг индекс “Stoxx Europe 600” ирэх оны эцэст дөрвөн хувиар өсөж, 450 нэгж хүрэхээр байна.

    Уналттай буюу “Баавгай” зах зээлийн мөчлөг хараахан дуусаагүй тул хөрөнгө оруулагчид 2023 онд өндөр хүлээлттэй байх хэрэггүйг “Goldman Sachs” банкны шинжээчид анхааруулж байна. 

    “Хувьцааны ханш өндөр түвшинд тогтворжих нөхцөл байдал үүсэх арай болоогүй. Бодлогын хүү дээд түвшинд хүрсэн ч компаниудын зах зээлийн үнэлгээ сул байгаа нь хөрөнгийн зах зээлийн сэргэлтээс өмнө заавал уналт үүсэхийг харуулж байна” хэмээн Питер Оппенхаймерийн тэргүүлсэн стратегичид өгүүлжээ. Тэдний тооцоолсноор “S&P 500” индекс 2023 оны эцэс гэхэд 4000 нэгж орчимд буюу баасан гарагт арилжаа хаагдах үеийн ханшнаас ердөө 0.9 хувиар өндөр түвшинд очих аж. Харин Европын жишиг индекс “Stoxx Europe 600” ирэх оны эцэст дөрвөн хувиар өсөж, 450 нэгж хүрэхээр байна. 

    Сүүлд АНУ-ын инфляцын дүн мэдээлэл тооцооллоос тааруу гарсан, мөн БНХАУ цар тахлын дэглэмээ сулруулах хүлээлт үүссэн нь дэлхийн хэд хэдэн индексүүд аравдугаар сарын дунд үеэс хойш анх удаа огцом өсөж, “Бух” зах зээлийн түвшинд очиход нөлөөлжээ.

     

    Cэтгэгдэл бичих