logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Дампуурлаа зарласан "FTX" крипто бирж зээлдүүлэгчдэд $3 тэрбумын өртэй нь ил болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 22 16:14
    420
    "FTX" биржийн өмгөөлөгчдийн үзэж байгаагаар энэ хэрэгт сая гаруй зээлдүүлэгч холбогдож магадгүй

    Дампуурлаа зарлаад буй крипто бирж "FTX" голлох барьцаагүй зээлдүүлэгчдэдээ нийт 3.1 тэрбум ам.долларын өртэй болох нь шүүхийн баримт бичгээс ил болжээ. 

    Тэдгээрээс нэгэн зээлдүүлэгч "FTX"-тэй холбогдох хуулийн этгээдүүдээс нийт 226 сая ам.долларын авлагатай байгаа нь жагсаалт дахь хамгийн өндөр дүн болж байна. Жагсаалтын эхний 50 зээлдүүлэгч бүгд 21 сая ам.доллар болон түүнээс дээш хэмжээний авлагатай, мөн 10 зээлдүүлэгчийн авлага тус бүр 100 сая ам.доллараас давсан байна.

    "FTX"-ийн төлбөрийн чадваргүй байдалд орсон дуулиант явдалтай холбогдож буй асар олон иргэд, байгууллагуудын нэг хэсэг болох эдгээр 50 зээлдүүлэгчийн нэр болон хаягийг нууцалсан ч тэд бүгд тус биржийн үйлчлүүлэгч гэж бүртгүүлсэн байжээ. 

    АНУ-д дампуурлаа зарласан компаниуд шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд зориулж өрийн мэдээллээ ил болгох ёстой байдаг. Цаашдаа "FTX"-ийн өрийг барагдуулах хамгийн тохиромжтой арга замыг олоход зээлдүүлэгчид оролцох аж.

    Шүүхийн урьдчилсан мэдүүлэгтээ "FTX" актив, пассивын хэмжээгээ тус бүр 10 тэрбум ам.доллар гэж мэдүүлсэн байна. Биржийн өмгөөлөгчдийн үзэж байгаагаар энэ хэрэгт багадаа нэг сая гаруй зээлдүүлэгч холбогдож магадгүй аж.

    Cэтгэгдэл бичих