logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    2023 онд дэлхийн эдийн засаг уналтад орохоор байгааг судлаачид анхааруулж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 27 11:00
    452
    CEBR: Инфляцыг тогтворжуулах хүртэл эдийн засгийн өсөлт тааруухан байх төлөвтэй

    Инфляцыг даван туулахын тулд Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа нь олон орнуудын эдийн засаг агшихад нөлөөлснөөр 2023 онд дэлхийн эдийн засаг уналтад орно гэж Эдийн засаг, бизнесийн судалгааны төв (CEBR) тооцоолсон байна. 

    2022 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 100 их наяд ам.доллар давсан ч  2023 онд  бодлого тодорхойлогчид үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээгээ үргэлжлүүлснээр эдийн засгийг уналтад хөтлөх болохыг тус байгууллага жил бүр гаргадаг “World Economic League Table” тайландаа дурджээ.

    “Инфляцын эсрэг тэмцэлд ялалт хараахан ирээгүй байна. Төв банкнууд 2023 онд эдийн засгийн төлөөсийг үл харгалзан зэвсгээ агссан хэвээр байна тооцоолж байгаа аж. Инфляцыг хэвийн түвшинд буулгахын өртөг нь ирэх онуудын тааруу өсөлтийн төсөөллөөс харагдана” хэмээн тайланд өгүүлсэн байна. 

    Эдийн засаг, бизнесийн судалгааны төвийн төсөөлөл нь Олон Улсын Валютын Сангийн сүүлд гаргасан төсөөллөөс илүү “гутранги” байгаа юм. Ирэх онд дэлхийн нийт улсуудын гуравны нэгийнх нь эдийн засаг агшихын зэрэгцээ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2 болон түүнээс доош хувь байх магадлал 25 хувьтай буюу эдийн засгийн уналтын бүсэд орохыг Олон Улсын Валютын Сан өнгөрсөн аравдугаар сард таамаглаж байв.

    Хэдий тийм боловч 2037 он гэхэд хөгжиж буй орнуудын эдийн засаг хөгжингүй орнуудыг гүйцсэнээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөгийн түвшнээсээ хоёр дахин нэмэгдэхийг онцолсон байна. Хүчний тэнцвэр өөрчлөгдсөнөөр 2037 онд Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг эзлэх бол Европын эзлэх хувь 20-иос доошлох аж.

    Түүнчлэн Эдийн засаг, бизнесийн судалгааны төвийн таамагласнаар БНЭУ 2035 онд 10 их наяд ам.доллар давсан эдийн засагтай гурав дахь орон болохоор байна. Тухайн үед Их Британи дэлхийн зургаа дахь том эдийн засаг хэвээр үлдэх бол Франц улс долоодугаарт бичигдэх төлөвтэй байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих